Бхаратияа Жаната нам Энэтхэгийн сонгуульд ялалт байгуулснаар Нарендра Моди дахин таван жил Ерөнхий сайдын албыг хашихаар боллоо. Бхаратияа Жаната нам Энэтхэгийн парламентын 543 суудлын 300 гаруйд нь ялсан бөгөөд гол өрсөлдөгч Рахул Гандийн конгресс ялагдаж 60 хүрэхгүй суудлыг авав.
Энэхүү сонгуульд оролцох боломжтой 900 сая гаруй хүнээс 600 сая нь санал өгснөөр дэлхийн хамгийн том сонгууль болон түүхэнд үлдлээ. 2000 гаруй нам 8000 орчим нэр дэвшигч 543 саналын төлөө өрсөлдсөн юм.
Моди ялалтынхаа талаар “Би амжилтад хүрсэн бүх нэр дэвшигчдээ баяр хүргэмээр байна. Бид Энэтхэгийн амжилтын төлөө, амжилтаа иргэддээ зориулж ажиллах болно” гэж хэлэв.
Эх сурвалж: BBC