Баячуул дээдсийн амьдрал аль ч улсад мэдээний сэдэв болдог. Гэтэл Өмнөд Солонгост үхэх тухай мэдээ олон нийтийг доргиолоо. Тус улсын хамгийн баян иргэн, 77 настай Samsung-ийг үндэслэгч 2014 онд зүрхний шигдээсээр чадвараа алдсан. Орон нутгийн хэвлэлд түүний эрүүл мэндийн талаар “тэр амьсгалж байгаа”, “үхлийн тухай цуурхал”, Мэдэж байгаа хүн байна уу” гэх мэтийн үгс яригдах болсон. Хоёр жилийн өмнө түүний хүү “Захирал амьд байхдаа...” гэснээ “Захирал эрүүл байхдаа...” хэмээн залруулж хэлсэн удаа бий.
Юуны учир ийнхүү анхаарал татах болов. Ноён Ли Кун Хе нас барсан тохиолдолд өв залгамжлагчид нь долоон тэрбум ам.долларын үл хөдлөхийн татвар төлөх ёстой тул Samsung-ийн хяналтыг алдаж болзошгүй юм. Bloomberg-ийн жагсалтаар тэр 15 тэрбум ам.долларын хөрөнгөтэй агаад өвлөгчид нь татварыг төлөхийн тулд компанийнхаа зарим хэсгийг зарах магадлалтай. Компанийн мэдэгдэлд ноён Лигийн биеийн байдал тогтвортой байгаа, гэхдээ нас барсан тохиолдолд гэр бүлийнхэн нь бүх татварыг төлнө хэмээн дурджээ.
Өмнөд Солонгос 2.5 тэрбум ам.доллароос дээш өвлөсөн хөрөнгөнд 50 хувийг татвар тогтоосон нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дотор Японы дараа хоёрт ордог. Жишээ нь, АНУ-д уг татвар 40 хувьтай боловч 22 саяас дээш хөрөнгөнд ногдуулдаг. Samsung-ийн эзэнт гүрэн тус бүрдээ 300 орчим сая ам.долларын үнэлгээтэй 62 компаниас бүрддэг. Ноён Ли эдгээр бизнесүүдэд томоохон хувь, түүний дотор Samsung Electronics-ын 4.2 хувийг эзэмшдэг авч нийт конгломератыг хянахад хангалттай бус.
Гэр бүлийнхэн бүтцэд багтдаг компаниудыг удирдаж буй захирлуудтай албан бус харилцаагаар холбогддог агаад ноён Ли нас барвал уг зөөлөн хүч үгүй болж магадгүй. Chaebol.com судалгааны сайтын захирал“ Чун Сун Сап “Гэр бүлийнхэн түүний баялаг болон хувьцааг яах талаар шийдвэр гаргалгүй удаж байна” хэмээв. Лигийн хүү Жэй И Ли Samsung Electronics-ын нэг дэд захирал боловч эцгийнхээ нэр хүндийн хаана ч хүрэхгүй. Ли Кун Хе компаниудад харилцан хувьцаа эзэмшүүлэх нарийн аргаар нийт бүтцийг захирч байжээ.
Гэвч түүнийг шүүмжлэгчид хяналтаа хууль бусаар тогтоосон, хүүхдүүддээ бонд худалдсан гэх мэтээр буруутгаж, зарим асуудал шүүхэд хүрсэн юм. Доод шатны шүүхээс Жэйд хууран мэхэлсэн гэдэг үндэслэлээр нэг жил хорих ял оноосон. Солонгосчууд тус улсын эдийн засгийн гайхамшгаас хамгийн их ашиг хүртсэн чаэбол хэмээх гэр бүлийн том компаниудад хариуцлага хүлээлгэхийг шаарддаг боллоо. Каннам их сургуулийн профессор Ан Чан Нам “100 метрийн гүйлтэд таныг тэгээс эхэлж байхад Жэй И Ли 99 дэх метрээс орж байгаа нь шударга ёс мөн үү” хэмээн асуусан юм.
Сэм Ким