“The Hu” хамтлаг Европын орнуудад хийх аялан тоглолтынхоо салхийг хагалж өчигдөр “White Rock Center”-т “Гэрэг” хэмээх бие даасан анхны уран бүтээлээ дэлгэлээ. Тэд өнөө орой хоёр дахь удаагаа тоглох юм.
“Yuve Yuve Yu”, “Wolf Totem” дуугаа цахим сувгуудаар цацсанаас хойш 6-9-н сарын хугацаанд Youtube-д 27 сая орчим үзэлт, хандалт авсан нь зөвхөн энэ хамтлаг төдийгүй, монголчууд бидний хувьд бахархам амжилт. Тиймээс ч “The Hu”-гийн эх орондоо хийх тоглолтыг тэсэн ядан хүлээж, тэдэнд баяр хүргэхээр зорин ирсэн нь үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс илэрхий харагдана.
Хоёрхон дуугаараа танигдаж, бусад уран бүтээл нь оньсого мэт байсан нь анхны үзэгчид болон шинэ бүтээлүүдийг сонсогчид хэрхэн хүлээж авах нь хамтлагийн уран бүтээлчдэд ч сонин байсан болов уу. Танхим дүүрэн цуглаж, үдшийг хөгжилдөн өнгөрөөхөөр ирсэн үзэгчдийн “Hu, Hu, Hu……. ” гэх эрч хүчтэй түрлэг дунд концерт баяр бахдалтайгаар эхлэв.
Тэдний анхны дуу “Агаар нэгэн буй”. Энэ дууг зарлахдаа цуур, төмөр хуурч Нямжанцан бяцхан тодруулга хийсэн. Тэрбээр, “Дашка ах маань дандаа “том том” хүмүүстэй хамтарч уран бүтээл туурвидаг. Тэдгээрийн нэг нь Цогт хунтайжийн үг, Дашдондогийн ая “Агаар нэгэн буй” хэмээн зарласан нь үзэгчдийг хөгжөөгөөд авав.
Бид “The Hu” хамтлагийн хоёрхон дууг мэднэ. Бусдыг нь “Зүгээр л сонс, мэдэр. Мэдрэмжээ хөглө” гэж хэлмээр. Эрч хүчтэй, монгол хүний хийморьлог дайчин чанарыг шингээж сэрээсэн баатарлаг дуунууд төржээ. Хурц дайчин үг хэллэг, үндэсний хөгжмийн хаанаас нь гарав гэмээр хатуу чанга дуугаралт. Рок хөгжмийн хэмнэл үзэгчдийн сэтгэл сэргээж, тоглолтын эхнээс л "амьд" гал цогтой үзэгчид, гал цогтой уран бүтээлч залуус.
Аян дайнд мордсон хайрт нөхрөө санан мөрөөдөх “Бүсгүйн дуу”. Намрын хяруу унаж халуун дулаан орон руугаа буцах болсон ч даль жигүүр нь ургаж гүйцээгүй дэгдээхэйгээ сахин үлдэж, хөр цасан өвөлтэй золгох “Хун ээж”.
“Хожих уу, идэх үү, хорших уу гурав
Ходоод нэгтэй байна уу гүй юү….” гэх хоржоонтой үгтэй “Учиртай гурав”. Алс газар одож буй хүүдээ алтан сургаалиа хайрлах аав, ээжийн захиас болсон “Ширгэ ширгэ” дуу. Тэд эх түүх, Эзэн Чингис хаанаараа бахархах омогшил төрүүлсэн дуунуудаас гадна ижий аав, ханийн хайр, энэ нийгэмд гаж үзэгдэл болсон авах, идэхийн шуналыг ч уран бүтээлээрээ дамжуулан шүүмжилжээ.
Концертын төгсгөлд "Хүннү рок төслийг санаачлагч, “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондогийг тайзнаа урив. Тэрбээр, "Анхны концертыг халуун дулаанаар хүлээж авсан үзэгчдэд баярлаж талархсанаа илэрхийлээд, "Анхны концерт учир санаа зовж, "Яадаг бол доо" хэмээн тоглолтын турш халгаж явснаа үзэгчдээсээ нуугаагүй. "The Hu"-чүүд түүний итгэлийг алдаагүй. Концерт сайхан болсон. Та "The Hu"-гийн шинэ дуунуудыг зүгээр сонс, мэдэр, мэдрэмжээ хөглө.
Зургаадугаар сарын 6-нд Герман улсаас эхлэх аялан тоглолтынх нь сургийг чих тавин сонсож, хамт байцгаая. Тэднийг дэлхий хүлээж байна.