NBA: Торонто Рэпторс багийн бүх цаг үеийн лидер Кайл Лаури

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-24 13:15 GMT+8

Торонто Рэпторс багийн лидер 2012 оноос хойш зүтгэж буй Кайл Лаури багийнхаа түүхэн амжилтыг эвдсээр.

Дорнод бүсийн шигшээ цувралын тав дахь тоглолтод 9 дэх оноо нь Кайл Лауриг багийнхаа плэйоффын түүхэн дэх бүх цаг үеийн онооны лидер болголоо.

Өмнө нь энэхүү рекордыг ДэМар ДэРөзан эзэмшдэг байсан юм.

Рэпторсын плэйоффын  бүх цаг үеийн түүхэнд дэх онооны лидерүүд:

  1. Кайл Лаури 1118
  2. ДэМар ДэРөзан 1117
  3. Йонас Валанчунас 544
  4. Кавай Леонард 512
  5. Винс Картер 385

Кайл Лаури энэ жилийн плэйоффт 14.4 оноо дунджилж, 44.3%-тай довтолж, холын зайнаас 34.7%-тай шидэж байна.

Дорнод бүсийн шигшээ цувралын тав дахь тоглолтод Торонто Рэпторс Милоуки Баксыг 105:99 харьцаатай хожиж цувралыг 3:2 тэргүүлж эхэллээ. Уг тоглолтод Кайл Лаури 17 оноо 7 самбар 6 оновчтой дамжуулалт өгсөн юм.

 

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ