Дугтрах мэхний нэлээд уран хувилбар болох дунгуйлдах мэх. Энэ мэхийг хийхдээ өрсөлдөгч бөхийнхөө сэнжигний барьцнаас дугтарч тойрч дунгуйлдан хаяна. Сэнжигнээс, элэг бүснээс дарж гээд хэдэн янзаар дунгуйлдах мэхийг хийнэ. Ярианы хэлэнд манвилдах гэж хэлэлцдэг. Оноолт, тэмдэглэл, түүхэнд ийм нэрээр бичигдэж үлдсэн ч энэ мэхний хаадууд бүгд өөр өөрийн онцлогтойгоор хийдэг байлаа.
Дархан аварга Шаравын Батсуурь өрөөсөн мөрөнд нь зүүгдэж дугтарсаар Түвдэн аваргыг хаяж байгаа харагддаг. О.Балжинням аварга суурилаг байрнаасаа хөдлөхгүй шахуу дунгуйлдана. 1994 оны улсын баяр наадмын наймын даваанд шинэ заан Б.Гантогтохыг энэ мэхээрээ давдаг. Ц.Цэрэнпунцаг гарди бол тун ч даацтай сайхан хийнэ. Зарим өрсөлдөгч дунгуйлдаанд нь унаад гарыг нь дагаад босоод ирж байгаа ч харагддаг л байсан. Ц.Магалжав заан өөдөөсөө алхуулж байгаад татчихна. 2004 оны улсын наадамд тухайн үед аймгийн арслан Ж.Оргилыг яг ингэж давж байлаа. Ө.Даваабаатар харцага ч даамай хийдэг.
Гиннесийн барилдаанд улсын начин Б.Заяамандахыг энэ мэхээрээ давж байлаа. Улсын харцага Т.Амартүвшин төрийн наадмын даагаа нэхэх чухал барилдаанд улсын заан Мөнхсайханы Өсөхбаярыг энэ л алдарт мэхээрээ гүйцээж байсан түүхтэй. Говь-Алтай аймгийн Бигэрийн Ж.Амартүвшин, Н.Баярмагнай, С.Багахүү нар сайхан хийнэ. Үзэгчид түүнийг Бигэр манвил гэнэ. Л.Лха-Очир начин бас л зайлчих шиг болоод хаяна.
Р.Пүрэвдагва арслан доогуур нь орж яргаж байгаад эсвэл зүгээр л сэнжигнээс тойруулаад татчихна. Улсын баяр наадамд энэ мэхээрээ начин цолоо батлаж байв. Харин Т.Баасанхүү начин элэг бүсэн дээр дарж байгаад хагас суугаад дунгуйлдана даа. Э.Оюунболд арслан, Бо.Батжаргал нар хавираа, хагалж татаатай хослуулан уран гоё хийдэг. Аймгийн цолтнуудаас энэ мэхийг хийдэг бөх олон юм.