Монгол улсын тод манлай уяач Гаваагийн Батхүү. Энэ эрхэмтэй би ганцхан удаа нүүр тулж уулзав. Морины талаар хүүрнэсэн гурван цагийн яриа түүний сүүлчийн ярилцлага болж байна. Бидний нөхөд тод манлай уяачийн зөвхөн морьтой холбогдсон 25 жилийн баялаг түүхээр бие даасан ном хийхээр тохироод салсан боловч найм хоногийн ар дээр хэцүү мэдээ дуулдлаа.
Аархуулж нэг, атаархуулж нэг явсан алдарт уяач арга байхгүй адуунд дуртай аавын хүү, морины төлөө сэтгэлтэй эрхэм гэдэг нь ярианаас нь мэдрэгдэх буйзаа. Бидний яриа улс төр бизнес рүү хазайлгүй зөвхөн хүлгийн уяа тойрч өрнөсөн юм.
-Толин хул та хоёрын учирсан түүхийн талаар олон сонин яриа байдаг?
-1995 оны намар юм даа. Би Г.Пунцагбалжиртай нэг уулзах хэрэг гараад. Тэр үед Иж планета мотоциклийг цохолтоор өгдөг байсан юм. Манай Өвөрхангайн нэг хүн планета цохуулах гэж явсан хэрэг. Г.Пунцагбалжирын өрөөнөөс зөрөөд Д.Даваахүү ах, өндөр туранхай хүнтэй сугадалцаад гарч ирлээ. Мэнд мэдвэл “Чи чинь хэн билээ” гэж байна. Нэр усаа хэлээд, хурдан хүлэгт дуртай моринд орох гэж яваа хүн гэдгээ хэллээ. “Чи тэгээд мөнгөтэй юмуу” гэж зөрж тоглоом шоглоомоор асууж байна. Тэгээд л бид хоёрын нөгөө түмэнд түгдэг алдартай яриа болохгүй юу. Тэгсэн “Их эд байх нь...” гэж байна. Цаас гаргаж ирээд “За чи утсаа надад бичээд өг” гэж байна. Гар утас байх биш, гэрийн утсаа цаасан дээр бичиж өглөө...
Нэр усаа хэлээд, хурдан хүлэгт дуртай моринд орох гэж яваа хүн гэдгээ хэллээ. “Чи тэгээд мөнгөтэй юмуу” гэж зөрж тоглоом шоглоомоор асууж байна.
Орой нь над руу утсаар залгаж байна. Өнөөдөр надтай цуг явдаг хүн Хэнтийн уртын Л.Дамдинжав гэдэг хүн байгаа юм. Хэнтийд хоёр айрагдсан сайн азаргатай. Г.Пунцагбалжираас гурван өрөө байр худалдаж аваад үлдэгдэл мөнгийг нь бэлнээр хийх болчихоод байгаа.
Тэр мөнгөндөө азаргаа зарчих санаатай юм гэсэн яриа боллоо. Маргааш ажил дээрээ сууж байтал Л.Дамдинжав гуай хүрээд ирлээ. Ярилцлаа. Учир байдлаа хэллээ. Азарган дээрээ гурван унагалах гүү өгнө, нэг сая таван зуун мянгад зарна гэнэ.
Би худалдаж авахаар боллоо. Л.Дамдинжав гуай “Хүү минь надад 1 сая 200 мянган төгрөг л хэрэгтэй юм. Ярьж тохироод буувал ийм өртөгөөр өгчихнө гэж бодож байлаа. Чи харин хэлсэн өртөгөөр авчихлаа, дээр нь өнөө жил улсын наадамд 9-д хурдалсан хонгор даагаа нэмж өгье”гэдэг юм байна. Ингээд мөнгөө бэлнээр нь тоолж өгөөд явуулчихлаа.
Намар аажуухан нэг өдөр Д.Даваахүү ах залгаж байна. “Чи ер нь хаашаа янзын нөхөр байна. Би зуучилсан, хүнд адуу авч өгсөн гээд ер нь буруутан болох шинжтэй шүү. Бас үнэ өртөгөө бөөнөөр нь өгдөг ямар учир байна. Ядаж адуу малаа үзэж харж аваад талыг нь өгч болоогүй юмуу...Хэд хоногоос ЗИЛ 130 бэлд...” гэж байна. Ингээд бид хоёр Баянхутаг орж азаргаа, гурван гүүтэй авч ирлээ.
-Толинг улсад түрүүлэхэд та итгэж өгөхгүй байсан гэж дурссан байдаг?
-1996 оны наадмын өглөө Буянт-Ухаад ирлээ. Тэр жил Д.Даваахүү ах намайг тусдаа гэр барь гэсээр бариулсан юм. Аав ээж минь “Анх удаа морь уяж байгаа юм чинь тэгж сүр болох хэрэг байна уу” гэж хүртэл асууж байлаа. Азарга мордох өглөө гэрт хэвтэж байтал гаднаас “Г.Батхүүг бос гэж хэл. Азарга нь түрүүлэх гэж байхад унтаад яасан хийморьгүй золиг уу ” гэж байна. Толин хулын дэлийг чивчиртэл сүлжиж байна.
Төрийн наадамд анх удаа морь уяад түрүүлгэж байгаадаа итгэж өгөхгүй байлаа. Өөрийгөө чимхэж үзэж байж нэг юм үнэмшив.
Шүлс нь гоожоод унтаж байх юм. Би айрагдаж түрүүлнэ гэж ер итгэхгүй байгаа. Мордуулаад Айдасын хүр дээр ирлээ. Би УАЗ 469 машинтай. Тэр жил 700 гаруй азарга мордсон. Өнөө олон азарга чинь хуарагнаад л тойроод байна. Д.Даваахүү ах гарч байгаа азаргыг хэсэг харснаа “Толинг дийлэх адуу энэ дотор алгаа” гэж дуугарч байх юм. Би ер итгэлгүй хэвээр. Энэ олон адууг хэдхэн хоромд хараад мэдчихдэг, тэгээд бас уяаг нь багцаалдчихна гэж санаанд багтахгүй. Харин нэг дүүгээ станц бариулаад Өлзийт хорооллын урд орхисон байв. Азарга эргэнгүүт над руу команд өгөх байсан юм.
Азарга эргэлээ. Дүү маань эхний зууд алга л гэж байх юм. Бид хоёр нэг шил юм задлаад сууж байгаа. Тэгтэл дүү 134-өөр эргэлээ гэдэг юм байна. Д.Даваахүү ах “Зөв дөө хөө” гэж дуугарч байна. Тэгсэн дүү маань яаж ч тэр олон цагдаагийн хамгаалалтын дундуур гарсан юм. Өлзийт хорооллын зүүн дээр ирээд “Долоогоор Айдас руу өгслөө” гэж байна. Тэгээд л ухасхийгээд машиндаа суулаа. Айдасын хүрийг Мөнгөнморьтын начин Л.Дэмбэрэл гуайн зээрд халзан хөтөлж өнгийв. Бид хоёр ч бараг шил юм, аяга хоёроо ч авалгүй ухасхийгээд хөдөллөө. Зүүн тийшээ давхиад Алдар толгой ороогоод хул хөтлөсөөр явлаа.
Цагдаагийн хамгаалалтад туллаа. Д.Даваахүү ах “Гишгээд өг” л гэж байна. Том улаан дээлтэй. Цээжээ гаргаж гараа савчуулаад “Холдооч та нар азарга түрүүлэх гэж байхад” гээд дайрчих шахан гарч билээ. Хул азарга түрүүллээ. Ирэнгүүт мань хүн хэлж байна. “Одоо үндэсний телевиз, ерөнхийлөгч уяан дээр ирнэ. Ярилцлага авна. Миний нэр усыг хэлээд яахав. Харин Л.Дамдинжав гуайн унаган адуу гэдгийг л хэлээрэй...” гэж билээ. Төрийн наадамд анх удаа морь уяад түрүүлгэж байгаадаа итгэж өгөхгүй байлаа. Өөрийгөө чимхэж үзэж байж нэг юм үнэмшив.
-Ер нь Л.Дамдинжав гуайн адуугаар сайн наадсан даа?
-Толин улсын наадамд түрүүлчихлээ. Намар нь Д.Даваахүү ах хоёулаа Баянхутаг явлаа. Тэр үед гэрийн шал бүтэн бүрдэг хивс байсан юм. Түүнийг аваад, аравч хивснүүд, овоо хэдэн шил юм бэлдээд давхилаа. Тэр үеийн хамгийн том бэлэг, гангараа хивс л байлаа шүү дээ. Баянхутагт очлоо. Багахан найр боллоо. Нутгийнхан тэр чигээрээ иржээ. Трактороор хүртэл хүмүүс ирж байсан санагдана. Л.Дамдинжав гуай их ч баяртай байна. Унаган адуу нь төрд түрүүлсэн хүн баярлахгүй ч яахав. “За дүү хүүдээ нэг даага бэлэгт өгнөө.
1997 оны наадам бас их алдартай. Манай уяанаас дөрвөн азарга мордсон юм.
Өөрөө үзэж байгаад аваарай” гэдэг юм байна. Даваа ах гурвуул гэрээс нь гараад адуу руу нь алхаж байтал Л.Дамдинжав гуай “За Д.Даваахүү чи энд үлднээ. Хоёулаа зэлэн дээр очно” гэж байна. Адуу руу дөнгөж очтол шарга даага нүдэнд туслаа. Д.Даваахүү ах руу эргэж харвал толгой дохиж байна. Энэ шарга даагыг чинь авъя гэлээ. Л.Дамдинжав гуай таг дуугүй болчихлоо. Гэрт орж ирээд “За ахад нь Ч.Батгүний дүмбэн гэдэг сайн адууны ганц эр шарга адуу гарсан юм. Чи азтай байна авчихлаа. Харин ахаасаа ирж авахдаа нэг планета ачуулчихаарай” гэж билээ. Ингэж цавцгар шарга минь надад ирсэн түүхтэй. Хязаалан айрагдаж, азарга болоод дахин нэг айрагдсан.
-Улсад есөөр давхисан хонгор даага нь юу боллоо?
-Миний зул хонгор морь болсон. Улсын баяр наадамд хязаалан, соёолон айрагдаж, 2001 оны ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойд Д.Ононгийн аварга хээртэй ойрхон уралдаж аман хүзүүдэж билээ. Ээ дээ дийлэх дөхсөн шүү. Тэр жил манлай уяач Г.Батчулуун уяж байв. Толингийн төл хул даага бас айрагдаж том ойгоос хоёр айраг авч баярлаж л явлаа.
-Та Донир адуугаар улсын цолонд хүрсэн. Ер нь энэ адууны онцлог юу вэ?
-Онцгой л ааштай адуу даа. Толин бол толгойдоо хазаар бараг хүргэхгүй шүү. Шарга азарга ч тэр. Манай Батлан хамгаалах яамны сайд Ш.Түвдэндорж нэг удаа манай уяан дээгүүр ирээд. Морьдоо харуулаад ярьж явлаа. Шарга азарга хэвтэж байсан юм. Араар нь тойртол босохдоо миний өвдгийг зад өшиглөж байсан юм. Тийм л ааш муутай адуу. Морь эргэхэд гялалзтал очтой хөдлөх нь ховор, харин алсын их даацтай, газрын холд хурдаа гаргадаг угшил юмуу даа.
-Д.Даваахүү манлайн уяачийн чадвар мэдрэмжээс ойр байсан хүний хувьд хуучлаач?
-Ахын талаар яривал их юм болно. Ганц нэгээс нь хэлье. Толинг авахад гурван гүү дагуулж авсан гэж ярьсан даа. Нэг хөгшин гүүг Д.Даваахүү ах сонгоод “Энэ гүү нас өндөр юм, дахиж бараг унагахгүй байх. Гэхдээ гарах унага нь хэрэгтэй байна” гэсэн. Тэр гүү над ирээд ганц л унагалсан. Гарсан унага нь миний нэг сайн бор азарга болсон доо. 2005 онд цавцгар шаргыг айрагдахад зургаалдаг бор азарга маань юм.
Хар адууг ер нь адуундаа байлгахыг ч таашаадаггүй юм даа.
1997 оны наадам бас их алдартай. Манай уяанаас дөрвөн азарга мордсон юм. Цолмон халтарын хүүхдэд “Чи явж л байдаг юм бол Ц.Сандагдоржийн хартай залгаад өгөөрэй...”, Толин хулын хүүхдэд “Цолмонгийн ар дээр дараатай яваарай”, Өндөр зулын хүүхдэд “Толингийн ар дээр дараатай яваарай” гэж захиж гаргаж байсан. Ээ дээ Цэрэндондогийн Сандагдоржийн харыг ер нь дийлэмгүй байсан шүү.
-Оонон хар, толин хул хоёр ер нь зүүн зүгт хамтдаа уралдаж явсан хүлгүүд гэж дуулсан?.
-Тийм юм гэнэлээ. Хурдан, сайхан хоёр нь цогцолсон буян байсан юм даа Оонон хар. Гэхдээ хар адуу хатуу гэж урьдын айхтар үг бий. Талийгч Т.Энэрэлт маань хар морьтой байсан. Оонон харын эзэн Ц.Сандагдорж гэж сайхан эр байлаа. Аль аль нь насласангүй. Миний хамба хар гэж хурдан азарга байсан. Би Чойжамц хамбад өргөсөн. Хар адууг ер нь адуундаа байлгахыг ч таашаадаггүй юм даа.
-Цэндхүүгийн Батболд уяач сүүлийн жилүүдэд морьдыг чинь уяж байх шиг байна. Олон жил танай адууг малласан байх шүү?
-1995 оны намар Толин хулыг аваад Баянцагаанд ирэхгүй юу. Тэр үед Ц.Батболд гэж цэргээс дөнгөж ирсэн залуу Д.Даваахүү ахын хамаатны айлын хүргэн орж байсан юм. Би эндээс өөрийн гэрийн бүрээс туургыг аваачиж өгөөд, шинэ айл болгоод манай адуучин болсон түүхтэй. Арван жил адуунд минь давхисан. Сүүлий үеийн айраг түрүүг бүгдийг авч өгсөн. 25 жил бид тасралтгүй хамт явж ирсэн байна.
-Мөн ч урт хугацаа байна шүү. Ах дүү юм шиг явсан босс уяач хоёр холдсон байдаг. Та хоёрын нууц юунд байна?
-1999-2000 оны өвөл их зуд болсон. Тэр үед манай адуу Баяннуурт гарч өвөлжив. Би УАЗ-469-тай чиргүүл чирчихсэн. Ц.Батболд бид хоёр тэнхэл муутай болсон адуугаа туурганд ороож ачаад явдаг байлаа. Хүйтэн, цас ихтэй. Идэр есийн жавар тачигнаж байхад Ц.Батболд маань майхантай нэг примүстэй өвөлжихсөн хүн ш дээ. Тэгж итгэлтэй сайн хандаж байгаа хүнийг чинь би дэмжилгүй яахав дээ. Харин миний тойруулга гаралтай хэдэн адуу тэр зуданд үрэгдсэн. Эрлийз адуу тэсвэр тэвчээр, байгальдаа дасан зохицох нь хавьгүй муу гэдгийг тэгэхэд ойлгосон.
-Тойруулга гэснээс соёмбо зээрд азаргыг улсын баяр наадамд хасаад шүүхээр яваад та ялж байсныг санаж байна. Монгол гэдэг нь батлагдлаа гээд сонин хэвлэлээр тавигдаж байсан?
-Хоёр талаараа тойруулга орсон азарга ш дээ. Их хурдан байх нь жил нь хасагдсан нь харамсалтай санагддаг. Эцэг нь хул азарга байсан. Никийн захирал манай нутгийн Т.Энэрэлт гэж хүн байлаа. Идэрхэн нас дүүрсэн. Энэ хүний адуу хамаатнууд дээр нь байсан юм. Зарим нь Өвөрхангай руу ч очсон. Өвөрхангайд амарч явтал хэдэн адуу дуудлага худалдаа хийж байгаа гэж байна. Дунд нь талийгч Т.Энэрэлтийн нэг сайн хул азарга байсан.
Тэр уяатай байна. Ах руу нь утсаар залгатал “Би адуу мал мэдэх биш. Чи авбал ав” гэж байна. Эндээс тэр хул азаргыг, гурван гүүтэй авсан. Соёмбын эх талын удам гэвэл солонго цавьдар халзан. Д.Ононгоос би 12 гүү худалдаж авахад дотор нь соёмбын эх бор гүү надад ирсэн юм. Майжиг бор гэдэг азарганы үр. Хасагддаг жил нь соёмбын эцэг, эх хоёр нь мэнд байсан. Хоёулангаас нь цусны дээж авахуулаад шинжлүүлэхэд энэ хоёр адууны төл болох нь батлагдаад гарч ирсэн. Батласан баримт нь энэ байна. (Батламжийг үзүүлэв). Цаашид эрлийз монгол адуу гэж их маргаан гарч байгаа үед иймэрхүү байдлаар эцэг эхийхнь цусыг шинжлүүлээд тогтоож болох үндэстэй. Энэ явдлаас хойш харин хасагдаагүй.
-Толин хул гэдэг дуу ардын дуу болжээ...
-2002 онд би АПУ хувьцаат компанийн захирал болсон байв. Харанга хамтлаг тоглолт хийх гээд Чука манай өрөөгөөр орж ирэв. Би урд өдөр нь хэдэн мөрт цаасан дээр бичээд ширээн дээр орхисон байсан юм. Ажлын өрөөний утсаар ярьж суутал Чука “Энэ цаасыг чинь үзчих үү” гэж байна. Утсаар ярингаа тэгээ тэг гэлээ. “Энэ чинь янзын дууны шүлэг байна ш дээ” гэж байх юм. Уламжлалт морины талын юм орчин үеийн хөгжимтэй хослоно гэж юу байхав гэж би бодлоо. Гэтэл өнөөх чинь их хөдөлмөрч хүн юм билээ.
Орой нь уяан дээрээ очоод машинд тавьтал уралдаанч хүүхдүүд маань хоёр сонсоод шууд дагаж дуулж байна.
Долоо хоногийн ар дээр утсаар залгаж байна. “Гэрт хүрээд ир. Нөгөө шүлэгт ая хийсэн. Сонсч үз. Эхнэр эзгүй. Би хоол хийгээд хүлээж байя” гэдэг юм байна. Чингис зочид буудлын тэнд гэр нь байдаг байсан юм. Сайхан ч хоол хийх юм. Аяыг сонсгож байна. Нээрээ ч аятайхан юмуу гэж бодлоо. Дээр нь ерөөл юмуу, магтаал нэмбэл яах вэ гэж санаагаа хэллээ. Эндээс улбаалж тэр цоллогооны хэсэг нэмэгдсэн. Тэгээд би ч морь руугаа гараад явчихлаа.
Зун нь дуу болчихсон гээд бас дуудаж байна. Очоод сидинд буулгаж аваад машиндаа сонсоод явтал шууд аманд аялагдаж байна. Орой нь уяан дээрээ очоод машинд тавьтал уралдаанч хүүхдүүд маань хоёр сонсоод шууд дагаж дуулж байна. Ингэж л хүнд амархан хүрэх дуу гэдэг нь мэдэгдсэн дээ.
-Клипинд нь төл нь тоглосон гэдэг билүү?
-Тийм. Сүүлд нийтэд нэлээд түгсэн хойно хүмүүс клип хийлгэ гэж захих болсон. 2005 оны үед хийгдсэн байх. Харангын Лхагваатай таараад мэнд мэдэхээр л “Морио унаад л явж байна даа...” гэдэг байлаа. Учрыг ухвал Толин хул дуугаа дуулж явна л гэсэн санаа байсан юм билээ. Лхагвааг алдаршиж монгол түмний дуучин болоход энэ дуу том түлхэц болсон байхаа. Өвөрмонголд Толин хул гэж дууны том наадам жил бүр болдог юм билээ. Намайг урьж байсан боловч ажлын байдлаас болоод очиж чадаагүй...
Бидний явахаар хөдлөхөд “Ойрд яриагүй сэдвээрээ сайхан ярилцлаа. Номныхоо эхийг эхний байдлаар бэлэн болгоод уулзая” хэмээн хэлээд биднийг үдэж билээ. Энэ үед бидний хэний маань ч толгойд энэ хүмүүн нартаас ийм хурдан буцчих юм гэж бодогдсонгүй. Нэгэн цагт Д.Даваахүү ах нь “Би хэдэн дүү нараасаа арай аз өм ихтэй, амны хишигтэй сэргэлэн нь Г.Батхүүгээ гэж боддог....” хэмээн ам алдаж байсан удаатай. ХХ зууны манлай хүлэгч бараг л зөв хэлсэн дээ...