Халх гол "Шинэ сум" аянд Дорнодчууд нэгдэж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-24 12:25 GMT+8

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ой наймдугаар сард тохионо. Энэхүү ойг зохион байгуулах ажлын хүрээнд Дорнод аймгийн ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийлээ.

Халх голын тулалдааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд Халх гол сумын төвийг шинэчилж, “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. ОХУ-ын хөрөнгө оруулалттай тус бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм байна.

Зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт хийж байгаа аж.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.

Халх голын 80 жилийн ойн хэвлэл мэдээллийн ажлын хэсгийн дарга н.Дэлгэр "Бид гурван гол зүйлийн талаар хуваалцмаар байна. Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэг, “Роснефть” компанийн 24 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Шинэ сум” төсөл хэрэгжсэн. Есөн том барилга бүхий шинэ сумыг ойн баярын үеэр хүлээлгэн өгөх гэж байна.

Мөн Дорнодчууд Халх гол шинэ сум аянд нэгдэж байна. Бид сэтгэлийн дэм, урам хайрлах үүднээс хандивын аяныг орон нутагтаа өрнүүлж байна. Энэ аянд ахмадууд, сургуулиуд маш идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн ойн хүрээнд найр наадам гэхээсээ илүү үлдэцтэй зүйл хийхийг зорьсон. Тиймээс Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн гуайн санаачилгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 31-нд "Тэд бидний төлөө, бид тэдний төлөө" хэмээх аяныг эхлүүлсэн. Дорнод аймгийн бүх сум оролцсон. 

Хамгийн гол нь бид энэ сарын 27-ны 10:00 цагаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэнтэй хийх “Дурсамж” уулзалт зохион байгуулна. Уулзалтаар нэр нь тодроогүй, хэн ч ярьдаггүй хүмүүсийн алдрыг дурсан гаргаж ирэх юм. Аяны хүрээнд Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс холбогдож санаачилга дэвшүүлж байгаа" хэмээлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 201 санал өгсөн байна.

Дээшээ