МАХН УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ зарлалаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд тавдугаар сарын 24-28-нд Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ зарлах ёстой. МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн бага чуулганы гишүүдийн олонхийн саналаар намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ.
Н.Энхбаяр, Надад итгэж, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр дэмжсэн Бага чуулганы гишүүддээ баярлалаа. 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоот янз бүрийн байр суурь яригдаж байна. Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой, ямар нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Сонгогчдын итгэлийг даагаагүй гэдгээ мэдэж байгаа. Тийм учраас энэ сонгуулийг удаа дараа хойшлуулж байгаа.
Одоо ч гэсэн ирэх даваа гарагт энэ сонгуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тов зарлаж, өөрийн томилсон гишүүдээ сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар ажиллаж байгаа. 42-р тойргийн асуудал Цэцийн хэлэлцэх асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс ойлгож байгаа. Үндсэн хуулийн цэц даалгавраар ажиллаж байна.
Гэхдээ бид Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаандаа нэр дэвшигчээ зарлах нь зөв гэж үзсэн юм.