Улс төрийн намууд өнөөдрөөс УИХ-ын 42-р тойрогт нэр дэвшигчээ зарлаж эхэллээ. МАХН намын дарга Н.Энхбаярыг нэрлэсэн бол МАН-ын Удирдах зөвлөл хоёр хоногийн өмнө энэ асуудлаар хуралдсан байна.
Удирдах зөвлөлөөс намын Бага хурлаа энэ сарын 28 буюу ирэх мягмар гарагт хуралдуулахаар товложээ. Энэ хурлаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж.
Эрх баригч намаас хэнийг нэр дэвшүүлэх талаар хэд хэдэн хүний нэр яригдаад эхэлжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн хурал дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулсан тандалт судалгааныхаа дүнг танилцуулжээ.
Энэ судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр горьлогсдоос хамгийн өндөр рейтингтэй яваа аж. Тиймээс Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд У.Хүрэлсүхийг УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал оруулна гэх мэдээлэл байна.