Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарал хандуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-24 14:24 GMT+8

Засгийн газрын хуралдаанаар баталсан "Орон сууц" үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлж байна. Энэ хөтөлбөрөөр 150 мянган айлыг орон сууцаар хангана.

Хугацаагаар эрэмбэлж харах :
14:35 2019-05-24

Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарна гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай.

Иймээс:

  • Инженерийн хангамжид холбогдох 10 мянган амины орон сууц;
  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах нийтийн зориулалттай 45 мянган орон сууц;
  • Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц;
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд нийтийн зориулалттай 3000 орон сууц;
  • Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц;
  • Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөжээ.

Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарах юм байна.

БХБЯ-ны Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн "Үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонхийг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орон сууцаар хангах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд орон сууцны нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түрээсийн болон халамжийн орон сууцны тоо хэмжээг нэмэгдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж шинээр барих гэх зэрэг олон зорилтуудыг дэвшүүлсэн.

150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууцыг Улаанбаатар хотод, 50 мянган айлын орон сууцыг орон нутагт барихаар төлөвлөсөн байгаа. Өмнө нь Барилга хот байгуулалтын яамнаас 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тус хөтөлбөрийн хүрээнд 117 мянган айлын орон сууцыг барьж, илүү биелэлттэй ажиллаж байсан" гэлээ.

14:24 2019-05-24

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ