Д.Цолмон: Хүүхдийн гаргадаг энгийн үйл хөдлөлийг өвчин гэж оношлох хэрэггүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-27 09:00 GMT+8

Сошиал хэрэглээ ихсэж, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь нэг талын давуу ч нөгөө талдаа буруу мэдээлэл хурдан тархах, эм эмнэлэг, өвчлөлтэй холбоотой зөвлөгөөг дур мэдэн бичих тохиолдол газар авч байна. Дараа нь гарах хүндрэл эрсдлийг тооцоолон сошиалаас хариулт хайх бус мэргэжлийн эмчээс зөвлөгөө хүсэх нь хамгийн аюулгүй арга юм. Бид дөнгөж төрсөн ээжүүдэд тулгардаг зарим асуудлын талаар Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч Д.Цолмонтой ярилцлаа.

Сүүлийн үед дөнгөж төрсөн нярайд тулгардаг асуудлуудаар бид таниас зөвлөгөө авах гэсэн юм. Нярайн шарлалт хүүхэд болгонд тохиолддог болжээ. Үүнээс урьдчилан сэргийлэх арга бий юу? Мөн  нэгэнт шарлалттай төрсөн хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ?

Нярайн шарлалтыг эмгэг болон физиологийн шарлалт гэж хоёр ангилдаг. Амьдралын эхний өдрөөс шарлалт үүсч, хэмжээ нь өндөр байвал эмгэг шарлалт гэж үздэг. Энэ тохиолдолд эмчийн хяналтанд байж эмнэлэгт эмчлүүлэх ёстой.

Шарлалтыг энгийн үгээр тайлбарлавал хүүхэд төрсний дараа цусанд нь харьцангуй их улаан эс агуулагдаж...

Харин шарлалт амьдралын 3-4 хоногт үүсч аажим буурч байвал өрхийн эмчийн хяналтанд зөвөлгөө авч ажиглаж болно. Шарлалтыг энгийн үгээр тайлбарлавал хүүхэд төрсний дараа цусанд нь харьцангуй их улаан эс агуулагдаж тодорхой хугацааны дараа энэхүү улаан эс задарснаар билирубин гэх шар пигмент ялгардаг. Ердийн үед бидэнд энэ процесс үргэлж явагдаж байдаг. Гэхдээ бидний арьс яагаад шар болохгүй байна гэхээр бидний элэг илүүдэл билирубинийг бие организмаас шүүж гаргадаг.

Харин нярайн элэг энэ илүүдлийг бүрэн шүүх чадваргүйгээс арьс шаравтар өнгөтэй болдог. Үүнийг физилогийн шарлалт гэдэг. Физилогийн шарлалт 7-21 хоногт бие организмд хор үзүүлэхгүйгээр явагдаж дуусах ёстой.

Шарлалтын хэмжээ өндөр хэвээр удвал хүүхдийн тархийг гэмтээдэг тул заавал эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дэлхий нийтэд нярайн шарлалтын эмчилгээний үндсэн хэлбэр нь фото эмчилгээ байдаг.

Нярайг тархины даралттайг хэрхэн мэдэх вэ?

Тархины даралт бол ховор тохиолддог өвчин. Нярай хүүхэд шилээ шөргөөх, гэдийх, толгойгоо сэгсрэх, үсээ зулгаах зэрэг шинж тэмдэг илэрмэгц эцэг, эхчүүд хүүхдээ тархины даралттай болчихлоо гэж андуурах тохиолдол гардаг. Гэтэл эдгээр шинж тэмдгүүд нь ураг байх үеэс хүүхдэд хүчилтөрөгч дутагдсанаас эсвэл Д витамины хэрэглээ гэх мэт олон шалтгаанаас болж үүсдэг. Тиймээс хүүхдийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө аваарай. Хэрэв хүүхдийн тархины даралт ихэссэн бол хүүхдийн мэдрэлийн эмч болон мэдрэлийн мэс заслын эмчид заавал хандах хэрэгтэй.

Хүүхдийн хүйг түргэн эдгээхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ?

Хүйний үлдэгдэл нь ойролцоогоор 7-10 хоногт өөрөө хатаж, унах ёстой.

Хүүхдийг төрөхөд хүйг нь таслахдаа хуванцар хавчаараар хавчиж орхидог. Энэ хавчаарыг ойролцоогоор 24 цагийн дараа нярайн сувилагч авч эмнэлгээс гаргадаг. Хүйний үлдэгдэл нь ойролцоогоор 7-10 хоногт өөрөө хатаж, унах ёстой. Хэрэв хүйний үлдэгдлээс идээрхэг эсвэл үнэртэй ялгадас гарч байвал эмчид үзүүлж, зөвлөгөөний дагуу антисептик уусмалаар цэвэрлэх ёстой. Хүйний орчим улайж тэмтрэхэд халуун болж өнгө нь өөрчлөгдөх нь халдварын шинж учраас яаралтай эмнэлэгт үзүүлээрэй.

Хүйг цөглөөгүй үед цочроох, үрэвсэхээс хамгаалсан хүйн хамгаалалттай MamyPoko нярайн живхийг энэ үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой санагддаг. Хүйн ухлаадас нь нярайн хүйг өөрөөр нь эдгэх боломжийг бүрдүүлдэг тул дөнгөж төрсөн үед сонгох нь зөв. Ер нь живхийг зөв сонгох, тууштай хэрэглэх нь дан ганц хүйн эдгэрэлтийг түргэсгэхээс гадна хүүхдийн арьсыг цочроохгүй байх, харшлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Хүүхдэд Д витаминыг хэдэн сартайгаас эхлэн өгөх нь зохистой вэ?

Манай орны цаг агаарын болон газарзүйн онцлогоос хамаарч монгол хүүхдүүдэд Д витамины  хэрэглээ харьцангуй ихээр шаардлагатай байдаг. Гүйцэт төрсөн эрүүл нярайд 14 хоногтойгоос, дутуу төрсөн нярай хүүхдэд түүнээс ч эрт хэрэглэх ёстой. Д витамины сульдаанаас урьдчилан сэргийлэх тун манай улсын хувьд 500 ЕД/хоног-т гэдэг боловч тухайн улирал хүүхдийн байдлаас хамаарч энэ тун хэлбэлздэг.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ