Улсын хэмжээнд дундаж цалин 1.1 сая төгрөг, медиан цалин 806 мянган төгрөг байгаа бол уул уурхайн салбарт ажиллагсдынх 2.5 сая гаруй төгрөг байна гэж ҮСХ мэдээлсэн. Уул уурхайн салбарт өнөөдрийн байдлаар 47 мянган хүн ажиллаж байгаагаас экспортлогч компаниуд гол ажил олгогчид болж байна.
Тухайлбал, Оюу Толгой төсөлд нийт 16,600 хүн ажиллаж байгаагийн 92.6 хувь нь монголчууд аж. “Төслийн ажиллах хүчний тоо оргил цэгтээ хүрсэн учраас цаашдаа буурна” гэж Rio Tinto-ийн Зэс, очир эрдэнийн группын захирал Арнауд Суарат мэдээлж байв. Харин нүүрс экспортлогчдын томоохон төлөөлөл “Тавантолгой” ХК нийт 197 ажилтантай, бүгд монгол хүн байдаг талаар тайландаа тусгажээ.
Т.Элиса