Prada брэнд загвартаа амьтны арьс ашиглахгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-25 15:20 GMT+8

Загварын ертөнцийн домогт зохион бүтээгчдийн нэг Миүччи Прада арьс, үсээр хийсэн бүтээгдэхүүн гаргахаа мэдэгджээ. Миланд төвтэй Prada компанийн уран сайхны удирдагч хийгээд гол хувьцаа эзэмшигч тэрбээр ирэх есдүгээр сард болох загварын шоунаас эхлэн арьс, үсээр хийсэн хувцас, чимэглэл гаргахгүй хэмээн амлав.

Амьтан хамгаалагчид хэдэн арван жил тэмцсэний үр дүнд урьд Burberry, Gucci зэрэг загварын орднууд ийм шийдвэр гаргасан юм. Хэрэглэгчид загварын нийгэм, байгаль орчны үр нөлөөнд ихээхэн анхаардаг болж буй өнөө цагт брэндүүд ёс суртахууны үүргээ ухамсарлаж, амьтны арьснаас татгалзаж буйгаа харуулахыг эрмэлзэж байгаа юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ