Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралджээ. Хурлаас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр шийдсэн байна. Намын хорооны энэ шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ.
Ардчилсан намын шинэчилсэн дүрмээр намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батална. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр буюу даваа гарагт хуралдана.
Ж.Оюунбаатар 2012 оноос хойш Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байна.