“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн маргааш дуусна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-25 15:30 GMT+8

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой юм. 

Мөн БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар гэх мэт авиа компаниудын шинэ аяллын маршрутыг танилцуулна.

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 202 санал өгсөн байна.

Дээшээ