ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРАХ САНАЛ ГАРГАЛАА
УИХ-ын чуулганы тавдугаар сарын 23-ны нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. УИХ хугацаанаасаа өмнө тарах саналыг хоёр дахь удаагаа гаргажээ. Тэрээр “УИХ-ын гишүүд хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэх замаар гэмт этгээдүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулиудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаар ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ сүйдэх нөхцөл ч бүрдлээ” хэмээсэн юм.
САЙНШАНД ӨРТӨӨГ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСГАЖЭЭ
Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дууслаа. 27 км уг замын газар шороо, далангийн ажил дээр “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” гэсэн үндэсний 4 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, “Улаанбаатар төмөр зам” ХНН ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
Р-65 маркийн зам төмөр, английн пандрол бэхэлгээ, төмөр бетон дэр бүхий европ стандартаар баригдсан уг замаар хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай юм. Энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийшээ үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа давхар ач холбогдолтой.
МАХН: Н.ЭНХБАЯРЫГ 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
МАХН УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ зарлалаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд тавдугаар сарын 24-28-нд Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ зарлах ёстой. МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн бага чуулганы гишүүдийн олонхийн саналаар намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ.
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа.
ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ОГТ ТӨЛӨӨГҮЙ 9 КОМПАНИЙГ НЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар тус банкнаас авсан зээлээ огт төлөөгүй 9 компани байгааг тогтоожээ. Евро, Чингис, Самурай бондоор нийт 4.38 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болгосон бөгөөд ноцтой зөрчилтэй зээлүүдийг шалгалтаар гарган иржээ. Тухайлбал, Хөтөл, Мон лаа, ТОСК, МАК цемент, Эрэл зэрэг компанийг ноцтой зөрчилтэй зээлдэгчээр нэрлэжээ.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЧЛЭЛИЙГ БАГАСГАЖ, ТАВДУГААР САРЫН 21-НЭЭС МӨРДӨХӨӨР БОЛЛОО
НИТХ-ийн хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгалаа. Автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж байсан бол зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгаж өвлийн бүсчлэлийг хэвээр үлдээжээ.
С.ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ
АН-ын дарга С.Эрдэнэ тавдугаар сарын 30-ны өдөр жагсаал хийж, Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс гээд хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна. Үндсэн хууль өөрчлөх, үйл ажиллагаа явуулах ёс зүйгүй учир тарах ёстой гэжээ.
ХЯНАЛТ ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ 25 ОРЧИМ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
Боловсролын хяналтаар 109 байгууллага шалгахад сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн эрхлэгчгүй, мэргэжлийн багшгүй, туслах багшийн гэрчилгээгүй, зориулалтын байргүй, гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй, сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, хөгжим болон биеийн тамирын заалгүй нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байна. Хяналт шалгалттай холбоотой 25 орчим цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.
GoGo.mn сайтын энэ долоо хоногийн онцлох ярилцлага, нийтлэлүүдийг хүргэж байна.
- Таны ойр орчмын хүн хүчирхийлэлд өртөж байгаа юм биш биз? Хэрхэн туслах вэ
- #3: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо ДЭЛХИЙН ДУНДЖААС ДООГУУР
- Г.Хулан: Сайн сураад, чин сэтгэлээсээ ажиллавал сувилагч хамгийн энэрэнгүй сайхан мэргэжил
- Эрүүл, зөв амьдралд хөтлөх 4 апп
- Наоя Сугио: Манай эрэн сурвалжлах сэтгүүлчийн дэлгэсэн зүйл ердөө “мөсөн уулын орой” байсан
- Хөгжлийн банкны ноцтой зөрчилтэй зээлдэгчдийг ТОСК “тэргүүллээ”
- ХОЁР АМЬ...