Премьер лигт түрүүлсэн баг 440 тэрбум төгрөг авчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-26 10:15 GMT+8

Премьер Лиг 2018-2019 оны улиралд клубуудын авч буй төлбөрийг зарлалаа. Энэ улиралд түрүүлсэн Манчестер клуб 440 тэрбум төгрөг авч буй юм.

Уг төлбөрийг клубын тухайн улиралд гаргасан амжилт, нэвтрүүлгийн орлого, зар сурталчилгаа зэргээс шалтгаалан, ангилан хувиарладаг байна.

Хүснэгт:

Их Британийн нэвтрүүлэг цацалтын орлогыг дараах байдлаар клубуудэд хувиарлан өгдөг.

  1. Их Британийн нэвтрүүлэг цацалтын орлогын 50 хувийг 20 багт ижил тэнцүү хуваан өгдөг. Үүнийг нь “Тэнцүү хуваарилалт” гэдэг.
  2. 25 хувийг нь тухайн клубын тоглолтууд хэчнээн удаа Их Британид шууд дамжуулагдсанаас шалтгаалан харилцан адилгүйгээр хуваан өгдөг. Үүнийг “Нөхцөлийн төлбөр” хэмээн нэрлэдэг.
  3. 25 хувийг нь клуб тухайн улиралд Лигт хүснэгтийн хэддүгээрт бичигдсэнээс шалтгаалан өөр өөр хуваан өгдөг. Үүнийг “Хүртэх төлбөр” хэмээн нэрлэдэг.

Харин “Арилжааны орлого” болон “Олон улсын нэвтрүүлэг цацалтын орлого”-ыг ижил тэнцүү хувиарлан өгдөг байна.

Эх сурвалж: premierleague.com

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ