Дэлхийн хамгийн залуу 10 тэрбумтан

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-26 11:00 GMT+8

1. Кайли Женнер. 21 настай. Хөрөнгө: 1 тэрбум ам.доллар. Америкийн загвар өмсөгч, телевизийн шоуны жүжигчин, Кайли Косметикс компанийг үндэслэгч.

2. Александра Андресен. 22 настай. Хөрөнгө: 1,4 тэрбум ам.доллар. Норвегийн бизнес эрхлэгч, морин уралдааны хувцас зохион бүтээгч.

3. Катарина Андресен. 23 настай. Хөрөнгө: 1,4 тэрбум ам.доллар. Норвегийн “Ferd” компанийн эзэмшигч Йохан Андресений охин, өв залгамжлагч. Александра Андресений эгч.

4. Густав Магнар Витцое. 26 настай. Хөрөнгө: 3 тэрбум ам.доллар. Норвегийн “Salmar ASA” компанийн хувьцаа эзэмшигч.

5. Эван Шпигель. 28 настай. Хөрөнгө: 2,1 тэрбум ам.доллар. Америкийн технологийн “Snap Inc” компанийн үүсгэн байгуулагчдын нэг мөн CEO.

6. Жон Коллисон. 28 настай. Хөрөнгө: 2,1 тэрбум ам.доллар. 2010 онд байгуулагдсан Америкийн “Stripe” компанийн үүсгэн байгуулагчдын нэг.

7. Анна Каспрзак. 29 настай. Хөрөнгө: 1 тэрбум ам.доллар. Данийн морин уралдааны тамирчин. “ECCO” гутлын үйлдвэрийн хувьцаа эзэмшигч.

8. Людвиг Теодор Браун. 29 настай. Хөрөнгө: 1 тэрбум ам.доллар. Германы “B. Braun Melsungen” эмийн компаний хувьцаа эзэмшигч.

9. Жонатан Квок. 30 настай. Хөрөнгө: 2,5 тэрбум ам.доллар. Хонгконгийн “Sun Hung Kai Properties” компанийн эзэмшигч.

10. Патрик Коллисон. 30 настай. Хөрөнгө: 2,1 тэрбум ам.доллар. Америкийн “Stripe” компанийн үүсгэн байгуулагчдын нэг. Жон Коллисоны төрсөн ах.

Эх сурвалж: Forbes.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 201 санал өгсөн байна.

Дээшээ