Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй очиж танилцлаа.
Яармагийн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран, 54.450 өрхийн 237.344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар баталжээ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна.
Зарим нь барилга байгууламж барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний төлөвлөгдсөн зам инженерийн шугам сүлжээний траст хэтрүүлэн барилга барьсан зөрчил бий хэмээн нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу хийх, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй” гээд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гаргаж, хэн нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хэд нь хууль бусаар явуулж байгаа судалгааг гарган нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.