-ТОМИЛОЛТ-
Дэлхий нийтийн хэлэлцүүлэг хэмээгддэг ЕВРАЗИЙН МЕДИА ФОРУМ Казахстан улсын Алматы хотноо тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд боллоо.
Монгол улсаас “Маркетингийн харилцааны Универсал” ХХК, Монголын Худалдаа Аж үйлдвэрлэлийн танхим, Gogo мэдээний агентлаг, “Де Факто Газет” долоо хоног тутмын сонины төлөөллүүд оролцсон юм.
ЕВРАЗИЙН МЕДИА ФОРУМЫН ЗОРИЛГО:
Шилдэг шинжээчдээс суралцах боломжийг олгодог
Дэлхийн улс төрийн болон бизнесийн салбарын томоохон төлөөллүүд оролцдог уг форумаас тэдний туршлага, үзэл бодлыг сонсох боломжийг олгодог.
Улс орнууд туршлага солилцож, шинэ санаа, хүсэл тэмүүллийг нэмдэг
Дэлхийн бусад орон хэвлэл мэдээллийн салбараар дамжуулж эрх мэдэл, хүчээ хэрхэн зузаатгаж байгааг харах боломжийг олгоно. Зөвхөн хэвлэл мэдээлэл төдийгүй улс төр, нийгмийн салбарын мэргэжилтнүүд хоорондоо туршлага солилцдог.
Дэлхий нийтийн хэлэлцүүлэг өрнөдөг
Олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой, эсвэл маргаан дагуулаад буй асуудал тэр дундаа харилцаа, геополитик, технологи, эдийн засгийн хямрал, ёс суртахуун болон соёлын ёс зүйн шинэчлэлт, улс төр, эдийн засгийн холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилжилт гэх мэт өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг.
Энэ жилийн дараах долоон хэлэлцүүлэг болсон бөгөөд шинжээчид, улс төрчдийн дунд зарим үед ширүүхэн мэтгэлцээн өрнөж байлаа.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №1: Глобалчлал буюу Дэлхийн хөгжлийн шинэ загварыг хайх нь
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №2: Хэрэглээний хямрал
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №3: Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дижитал шилжилт орших уу, эс орших уу?
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №4: Хиймэл оюун ухааны эрин үе хүн төрөлхтөнийг сэрээх үү?
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №5: Глобалчлалын тэнцвэр буюу улс хоорондын итгэл найдварын хямрал (энэхүү хэлэлцүүлэг мэтгэлцээн, маргаанаар дүүрэн байлаа. сурв)
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №6: Блогчид виртуал ертөнцийн шинэ “рок одод” мөн үү?
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №7: Хууль бусыг хуульчлах нь: Марихуаныг олон нийтэд нээлттэй болгоно!
КАЗАХСТАНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН НӨЛӨӨНД БАЙДАГ ГЭВ
Эхний өдрийн гурав дахь хэлэлцүүлэг болох “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дижитал бодит байдал орших уу, эс орших уу?” сэдэв олны анхаарлыг татлаа.
Техник технологийн хөгжил, цахим хэрэглээний өсөлт уламжлалт сэтгүүлзүйд хэрхэн нөлөөлж байгаа, сэтгүүлзүйн үндсэн агуулгыг гажуудуулах түүний сөрөг нөлөө, энэхүү шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагууд, бидний мэдэхгүй байгаа эрсдэл зэргийн талаар ярилцсан юм.
Лондоны их сургуулийн Олон улсын сэтгүүл зүйн багш Ж.Захера “Бид бүгд худал мэдээлэл авахыг хүсдэггүй. Гэтэл сошиал медиа хөгжих нь худал хуурмаг мэдээ олонд хүрэх эсрдэлийг нэмж байна. Буруу мэдээлэл маш аюултай. Энэ нь нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх олны итгэлийг үгүй хийх гэсэн санаатай оролдлого байдаг. Өөрөөр хэлбэл довтолгоонд өртөж байна, бид үүнийг эсэргүүцэх ёстой” гэсэн юм.
Улсын хөгжилд нөлөөтэй залуу үеийнхэн интернет, техник, технологид суурилсан мэдээлэл авах нь хамгийн чухал гэв
Асуулт хариултын үеэр өөрийгөө Лиза хэмээн танилцуулсан, Казахстаны нэгэн сурвалжлагч бүсгүй “Казахстанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эрх мэдэлтнүүдийн нөлөөнд байдаг. Вэбсайт дээр гарсан мэдээлэл хаагдах, сүлжээг зориудаар доголдуулах гэх мэт эсэргүүцэлтэй бид нүүр тулгардаг. Оройн цагаар интернетийн хурд саарсаар заримдаа байхгүй шахам болдог. Гэтэл дижитал хэвлэлийн эрх чөлөөнд халддаг, ардчилсан бус улсад яг энэ цагт та бүхэн дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дижитал үеийн талаар ярилцаж байгаад би хувьдаа гайхаж байна” гэж хэлэхэд олон нийт чангаар алга ташсан юм.
Тэр дундаа уг хэлэлцүүлэгт панелистаар оролцож байсан ОХУ-ын сэтгүүлч Михаил Зыгар голыг нь олсон мэт асуулт асуусанд нь баяр хүргэн онцгойлон алга ташаад “ОХУ-д интернет хэрэглээний талаарх хууль саяхан батлагдсан нь таны асуулттай холбогдож байна. Бидэнд ч мөн энэ асуудал тулгардаг. Интернэт хэрэглээг хязгаарлах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээмжийг бууруулдаг, эрх мэдэлтнүүдийн энэхүү ухамсаргүй үйлдэл нь сэтгүүлзүйн салбарт тулгарч буй нэг төрлийн гамшиг гэж хэлж болно. Гэхдээ Казахстанд зохиогдож буй уг форумын өнөөдрийн энэ хэлэлцүүлэг танай эрх мэдэлтнүүдэд нэгийг бодогдуулах байх. Учир нь улсын хөгжилд нөлөөтэй залуу үеийнхэн интернет, техник технологид суурилсан мэдээлэл авах нь хамгийн чухал шүү дээ” гэсэн юм.
ХАМГИЙН ШИРҮҮН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БУЮУ БНХАУ-Д ХАНДСАН АНУ-ЫН БАЙР СУУРЬ
Хоёр дахь өдөр АНУ, Их Британи болон ОХУ-ын төлөөллүүд оролцсон “Глобалчлалын тэнцвэр буюу улс хоорондын итгэл найдварын хямрал” хэлэлцүүлэг маргаан ихтэй өрнөж олны анхаарлыг ихэд татлаа.
Америкчууд Хятадын махчин эдийн засгийн бодлого, оюуны хулгайд өдий хүртэл нүдээ аньсаар ирсэн гэж мэдэгдэв
Энэхүү хэлэлцүүлэгт өнөөгийн дэлхий нийтийн гол анхаарлын төвд байгаа АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны хэлэлцээний талаар яриа өрнүүлсэн. Гэхдээ энэ хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын төлөөлөл оролцоогүй юм.
Угтаа форумд БНХАУ-ын Ардын Их Хурлын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооны Дэд ерөнхийлөгч Байгэ Чжао оролцсон ч тэрээр зөвхөн эхний өдрийн “Глобалчлал буюу Дэлхийн хөгжлийн шинэ загварыг хайх нь” сэдэвт эхний өдрийн хэлэлцүүлэгт панелистаар оролцсон юм.
АНУ-ын Цагаан ордны Удирдах зөвлөлийн тэргүүлэх стратегич асан, Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн сурталчилгааны ажлын хэсгийн ахлагч асан Стивен Бэннон энэ үеэр ихэд ширүүн мэдэгдлүүдийг хийж байлаа. Тэрээр Хятад улс АНУ-д томоохон аюул заналхийлж байна хэмээн зарлав.
Беннон хэлэхдээ “Сүүлийн 20 жилийн хугацаанд Уолл Стрийт, Лондон хотын дэлхийн корпорациудын хөрөнгийн зах зээлийн элитүүд Хятадын зальтай эрх баригчидтай хамтран ажиллаж, яг л Фрэнкэнштэйн мангасыг бий болгосон. Итгэлцлийн холбоо байхгүй болж эдгээр элитүүд найдвартай биш байсан учраас ажилчдыг эгүүлэн татсан. Би энэ салбарын хүмүүсийг сайн мэднэ. Тэд хэлэхдээ боолчлогдож ашиглуулж ханалаа гэсэн. Тиймээс тэр цаг дууссан" гэж мэдэгдэв.
Харин АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерийн туслах асан, улс төрийн шинжээч Марк Зигель “Хятад улс тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай болж болох ч зэвсэгт хүчин нь АНУ-ын хэмжээнд хүрэхгүй. АНУ хэзээ ч гарахгүй цөмийн дайнд зориулж маш их хэмжээний мөнгө зарцуулсан. Мөн Америкчууд Хятадын махчин эдийн засгийн бодлого, оюуны хулгайд өдий хүртэл нүдээ аньсаар ирсэн” гэсэн юм.
МОНГОЛЧУУДАД ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ?
Жил бүр болдог Евразийн медиа форумд оролцогчдын тоо, хамрах хүрээ жилээс жилд өсч дэлхийн хэмжээний болтлоо өргөжсөнийг энэ удаагийн 16 дахь форумд оролцсон томоохон гүрнүүдийн дээрх байр суурьнаас харж болно. Тус форумыг Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин, парламентийн дарга, форумын зохион байгуулах хорооны дарга Дарига Назарбаевагийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Нэг үгээр хэлэхэд, Казахстанчууд олон улсын шилдэг шинжээчдийг эх орондоо цуглуулж улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, байгаль орчин, геополитик, хиймэл оюун ухаан гээд томоохон сэдвийн талаар тэдний үзэл бодол, шийдэл, өөрчлөлтийг судалж өөрсдийн хөгжлийн гарц болгон ирээдүйд батлах хуулиуддаа тусгадаг.
Тусгаар тогтноод 28 жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууц биш. Тус улсад зөвхөн энэхүү чуулганаар зогсохгүй олон улсын чанартай томоохон форумууд жилдээ 20 гаруй болдог.
“Евразийн цээжинд бид байдаг шүү” хэмээн тэд дэлхийд дуу хоолойгоо хүргэж, үүнийгээ батлаад эхэллээ. Харин Монголчууд бидэнд ямар боломж байна вэ?
Үргэлжлэл бий…