Далай ламтай хэлэлцээр хийхийг уриалав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-05-27 14:10 GMT+8

АНУ-ын Элчин сайд Терри Бранстад Төвдийн Гималай мужид өнгөрсөн долоо хоногт айлчилсан байна. Тэрээр “БНХАУ-ын Засгийн газрыг Төвдийн шашны тэргүүн Далай ламтай харилцан яриаг эхлүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ Бээжинг Төвдийн шашны эрх чөлөөнд саад учруулж байна гэж шүүмжилсэн байна.

АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид хоорондын маргаанаа шийдвэрлэхийн тулд Далай ламтай харилцан яриа эхлүүлэхийг дэмжиж байгаа гэж мэдээлсэн байна. Терри Бранстадын хийсэн энэ айлчлал нь АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны болон гадаад харилцааны асуудал хурцдаад байгаа энэ үед 2015 оноос хойш анх удаа Төвдөд хийсэн айлчлал ажээ.

Тэрээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтан,Төвдийн шашны болон соёлын төлөөлөгч нартай уулзсан байна. Мөн тэр үеэр Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас БНХАУ-ын зүгээс Төвдөд хандах бодлого дутагдаж байгаад санаа зовж буйгаа мэдэгджээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ