Овоотын коксжих нүүрсний төслийн урьдчилсан ТЭЗҮ-д тусгасан нийт нөөцийн хэмжээг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, баталсан байна.
“Aspire Mining”-ийн “Овоот” төслийн нөөцийг жорк стандартаар 255 сая тонн гэж тогтоосон юм. ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг 2019 онд багтаж боловсруулахаар хүлээгдэж байна. 2021 оны эхний хагасаас угаасан нүүрс үйлдвэрлэнэ гэсэн өмнөх тооцоололд өөрчлөлт ороогүй гэдгийг “Aspire Mining”-ийн удирдлага мэдээлсэн юм.
Тус компани хамгийн ойрын Эрдэнэт дэх төмөр замын гарам хүртэл жилдээ дөрвөн сая тонн тээвэрлэх төмөр зам байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Эрдэнэтээс БНХАУ, ОХУ-ын хилд төмөр замаар нүүрс хүргэх боломж бүрдэх юм. “Aspire Mining” компани төмөр замын ажил дуустал анхны хөрөнгө оруулалтын зардал бага авто тээврээр бүтээгдэхүүнээ тээвэрлэх ажээ.
2019 оны эхний улирлын тайланд тусгаснаар “Aspire Mining” компанид 13.5 сая австрали доллартой дүйцэх бэлэн мөнгө байгаа, өр байхгүй. Энэ нь батлагдсан ТЭЗҮ-ийг боловсруулахад хангалттай хүрэлцэнэ гэж тус компани мэдээлж байв.
Б.Дашням | @Dashnyam_tsahir