Италийн Сери А лигийн аварга цолыг Хөгшин хатагтай нар аль эрт авч чадсан ч Топ-4 багийн өрсөлдөөн улирлын сүүлийн тойрог хүртэл хүчтэй өрнөлөө. Ялангуяа 3 болон 4-р байранд орох эрхийн төлөө 4 өөр баг ширүүн тэмцэлдсэн юм. Тэгвэл энэ өрсөлдөөнөөс Аталанта, Интер клубүүд эерэг үр дүнтэй гарч, Ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон байна.
Ялангуяа Аталанта клуб Аваргуудын лигт түүхэндээ анх удаа өрсөлдөх болсон юм. Тэд Сери А лигийн сүүлийн тойрогт Сассуологийн эсрэг тоглосон бөгөөд 3-1 харьцаатай буулган авснаар энэхүү түүхэн амжилтаа үзүүлсэн байна. Өрсөлдөгч багаас нь 2 ч тоглогч шар хуудас авсан нь энэ хожилд багагүй нөгөө үзүүлсэн юм.
Аталанта клуб 38 тойргийн дараах байдлаар Интертэй ижил 69 оноо авсан ч гоолын зөрүүгээр тэдний дээр бичигдэж хүснэгтийн 3-р байранд орсон юм. Улмаар Интер 4-р байранд жагсаж Аваргуудын лигийн сүүлийн эрхийг халаасласан бол 68 оноотой АС Милан, 66 оноотой Рома клубүүд Аваргуудын лигээс мултарч 2019-20 оны Европа лигт өрсөлдөхөөр болсон байна.
Г.Баярмөнх