Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн болох Хөх хотын гранпри өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 23 жүдоч өрсөлдөж, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, МУ-ын Хөдөлмөрийн Баатар, МУГТ Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн байна.
35 настай манай бөх эхний тойрогт хийлж, 2-р тойрогт 2018 оны Дюссельдорфын гранпригийн хүрэлтэй Кыргызстаны Бекболот Токтогоновыг, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Ален Цховребовыг цэвэр, зооны аваргын төлөө 2018 оны Агадирын гранпригийн аварга Германы Йоханнес Фрайг мөн цэвэр ялжээ. Харин алтан медалийн төлөө БНСУ-ын 18 настай жүдоч, 2017 оны өсвөрийн дэлхийн аварга Ким Минжонд ялагдсан байна.
Эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ Ё.Басхүү эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт эзэн орны бөхийг ялсан ч Францын Жан Даниэльд ялагдан, дагаж барилджээ. Дагах барилдаанд Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялснаар хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100кг-ийн жинд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогт БНХАУ-ын бөхийг 31 секундэд, дараагийн тойрогт Канадын бөхийг 29 секундэд тус тус цэвэр ялсан ч зооны аваргын төлөө Ирландын Бенжамин Флетчерт ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө энэ оны Екатеринбургийн их дуулгын аварга, ОХУ-ын Арман Адамианыг ялсан юм. ОУЖБХ-ны дараагийн тэмцээн 7-р сарын 5-7 өдүүдэд Канадын Монреаль хотноо болно.
А.Одбаяр