Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төсөл хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлаар баталсан.
Энэ хүрээнд 19 сая ам.доллар буюу 50 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын жишиг бүс болгох төсөл хэрэгжүүлнэ. Үүнд дараах ажлууд багтжээ:
- Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэлх 6 метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам болон явган хүн, дугуйн зам барих,
- Хатгал тосгон, Ханх сумын ойролцоох бүх аж ахуй нэгжийн хаягдал усыг цуглуулах 50 м3 дээш багтаамжтай цэвэрлэх байгууламж барих,
- Хатгал тосгонд нэг удаад 100-200 хүнд зэрэг мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Мэдээлэл сургалт сурталчилгааны төв байгуулах,
- Эгийн голын гүүрийг шинэчлэн барих,
- Хатгал тосгон, Ханх сумын хог хаягдлын цэгийг шинэчлэх, олон улсын стандарт шаардлагад нийцсэн ландфиллийн аргыг нэвтрүүлэх,
- Хатгал тосгонд 150-200 автомашин зогсох багтаамжтай авто зогсоол байгуулах зэрэг юм.