Хятад 600 км/цаг хурдтай галт тэрэгний туршилтын загварыг танилцуулав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-27 15:25 GMT+8

Өнгөрсөн пүрэв гарагт Хятадын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” (CRRC) компани цагт 600 км туулах чадалтай суман, “maglev” галт тэрэгний туршилтын хувилбарыг танилцуулжээ. Тус галт тэргийг олон тооны туршилтын дараа 2021 онд албан ёсоор замд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Maglev галт тэрэг гэдэг нь соронз ашиглан зам дээр хөвдөг галт тэрэг юм. Ингэж хөвснөөр үрэлт үгүй болж, өндөр хурд авах боломжтой болдог ажээ. Галт тэрэгний ирээдүй гэдэг энэ технологийг Хятад, Өмнөд Солонгос, Японд ашиглаж байна.

CRRC-ын ахлах инженер Динг Сансан хэвлэлийнхэнд “Бээжингээс Шанхай хүрье гэвэл онгоцоор 4.5 цаг, хурдны галт тэргээр 5.5 цаг,  харин шинэ галт тэргээр 3.5 цаг болно” хэмээн ярьсан байна. Түүнчлэн уг галт тэрэгний их биеийг хөгжүүлэхэд 3 жилийн судалгаа хийжээ.

Хятад хамгийн анх 2002 онд Шанхай хотын төвийг онгоцны буудалтай холбосон 30 км урттай замд соронзон галт тэргээр үйлчилж эхэлсэн. Уг галт тэрэг нь 431 км/цаг хурдалдаг бөгөөд одоогоор дэлхийн хамгийн хурдан соронзон галт тэрэг юм.  

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 200 санал өгсөн байна.

Дээшээ