Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулж, хотын төвийн болон тодорхой замуудын хөдөлгөөнийг хааж, иргэдэд амралт чөлөөт цагаа автомашингүй өнгөрүүлэх боломж олгодог билээ.
Энэ жил “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан.
Иргэд ийм өдрийг дулааны улиралд сар бүр зохион байгуулах саналтай байгаагаа хотын захирагчид уламжилсан билээ.
Харин Фэйсбүүк, Твиттерийн хэрэглэгчид болон GoGo.mn сайтын уншигчид ямар саналтай байгааг мэдэхээр бид санал асуулга явуулсан юм.
GOGO.MN САЙТЫН САНАЛ АСУУЛГААР 81 хувь нь “Автомашингүй өдөр”-ийг дулааны улиралд сард нэг удаа зохион байгуулахыг дэмжлээ.
Тус санал асуулгад 1203 хүн саналаа өгснөөс, 978 нь дэмжинэ, 218 нь дэмжихгүй гэжээ.

ХАРИН СЭТГЭГДЛЭЭР:
- Хэрэгтэй шүү дээ, улиралд 1, 2 болбол бүүр сайн, алхах нь хүний биед маш сайн
- Дэмий шүү дээ, ажил амьдрал алдагдаад байна
- Жилд хоёр удаа байхад хангалттай, ажлын садаа шүү
- Сард нэг гэхээр арай цөөхөн байна аа. Долоо хоногт нэг байвал их зүгээр байна.
- Улиралд нэг буюу гурван сард нэг удаа зохион байгуулдаг болмоор байна
- Авто машингүй өдөр маш таалагддаг цаашид сар бүр зохион байгуулж байвал их зүгээр л дээ . Зам зохицуулагч нарт амжилт хүсье
- Зургаадугаар сарын 1-нд зохион байгуулъя хэмээн саналаа бичсэн байв.
ФЭЙСБҮҮКЭЭР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХАД 2400 ОРЧИМ ХЭРЭГЛЭГЧЭЭС:
- 84 хувь нь дэмжиж байгаа бол
- 16 хувь нь дэмжихгүй хэмээн саналаа өгчээ.
ХАРИН СЭТГЭГДЛЭЭР:
- МЭДЭЭЖ! Дэмжиж байна. Урин дулааны улирал болох 5,6,7,8,9,10 сард машингүй өдрийг уламжлал болгоход буруудахгүй байх. Машингүй өдөр гээд хот даяараа зам хааж байгаа биш. Хотын төвийн тодорхой хэсгийг амралтын өдөрт тааруулах учир асуудал байхгүй байх. Хүүхдийн баяраар машингүй өдөр байвал тун сайн. Хүүхэд багачууд маань аюулгүй орчинд сардаа ганц удаа ч болов нийслэл хоттойгоо танилцах боломж юм шүү. Магадгүй олигархиуд, залхуучууд, гүзээтэй агаа аниа нар л зөвшөөрөхгүй байж мэдэх..
- Зөвшөөрөхгүй. Автобус унаа нь олдохгүй, хаа хамаагүй газраар тойрч яваад гай л болно уу гэхээс хэрэг болж байгаа юм байхгүй. Хийх юмаа олж ядаж авто машингүй өдөр гэх шиг худлаа маяглаад хэрэггүй.
- Манай хот дэд бүтэц хүрэлцээгүй тул сар болгон зохион байгуулах нь утгагүй, өөр хийх ажил зөндөө байгаа шүү дээ
- Зургаадугаар сарын 1-ныг машингүй өдөр болгоё
- Дэмжинэ ээ, агаарын бохирдол бага ч гэсэн багасна хэмээн саналаа бичсэн байлаа.
ТВИТТЕРТ 66 ХЭРЭГЛЭГЧЭЭС:
- 52 хувь нь дэмжинэ
- 47 хувь нь дэмжихгүй хэмээн саналаа өгчээ.