-БОЛОВСРОЛ #1 -
Төсөл гэж юу вэ?
Та бодит амьдрал дээр цаг, минут тутамд төсөл хийдэг боловч хэмжээ хязгаар, өдөр хоног, хийж буй үйл ажиллагаанаас хамаарч тухайн төсөл тань дахин давтагдашгүй хэв шинжийг өөртөө агуулж байдаг. Энгийнээр тайлбарлавал, шинэ машин авах, шинэ хоол туршиж үзэх, шинэ хувцас авах гэх мэт эдгээр өдөр тутам хийдэг үйлдлүүд маань ямар нэгэн хэрэгцээ тодорхойлох алхмаас эхэлж, боломжит хувилбаруудыг дэвшүүлж, сонголтоо үнэлж, эцсийн мөчид шийдвэр гаргаж, түүнийхээ үр дүнг үнэлдэг.
Төслийн шинж чанар
Хэрэв та хэрэгцээгээ тодорхойлсон бол тэр таны эхлэлийн цэг байх юм. Харин төсөл тань эхэлсэн бол дуусах хязгаар байхыг байнга шаарддаг. Таны төслийн хийх гэж буй ажлаас хамааран энэхүү хугацаа өөр өөр болно. Жишээ нь, та машин худалдан авах гэж байгаа бол магадгүй энэ процесс 1 сар үргэлжилж болох юм. Харин та шинэ хоол хийж үзэх гэж байгаа бол энэ нь нэг өдрийн ажил байж болно.
Төслийн үр дүнг хэмжих
Та шинэ машинаа худалдан авлаа. Тэгвэл тэр машинаа хэд хоног унаж үзсэний дараа танд тухайн машины талаарх ямар нэгэн дүгнэлт бий болно. Энэ бол таны төслийн үр дүнг хэмжиж буй явдал юм. Танд худалдан авсан машин тань юугаараа илүү, юугаараа дутуу мэт санагдсан бэ? Эцсийн бүлэгтээ энэ машин танд таарсан зөв сонголт болж чадсан уу?
Төсөл амжилттай хэрэгжүүлэх нэгдсэн жор гэж хаана ч байхгүй ч төслийн амжилтанд нөлөөлөх зүйлсийг бид анхааралдаа авч чадна. Энэ бол стандартыг мөрдөн ажиллах юм.
Эх бэлтгэсэн:
"Пи Эм Ай Монголиа Чаптэр" байгууллагын Маркетинг, харилцаа холбооны дэд хорооны сайн дурын ажилтнууд Ц.Номин, Л.Урьхан, Т.Пунсалдулам, Г.Мишээл.
Хянасан: Э.Ганцэцэг, Б.Хулан