- САЛБАРЫН СОНИН ХАЧИН #1-
Хэрэв EPMOs бусдыг ойлгох ундрагаа нээж чадвал багуудад төсөл бүрийн эхэнд асуудлаа тодорхойлоход нь тусалж чадна. - Абид Мустафа. Абид Мустафа нь төслийн удирдлагын газарт 11 жил ажилласан. In the Age of Turbulence: How to Make Executive PMOs Successful номын зохиогч.
Дэлхий даяар өрнөж буй дижитал хувьсгал нь байгууллагуудыг хамран үргэлжилснээр Байгууллагын төслийн удирдлагын газрууд буюу EPMO нар хөгжлийн ард хоцрох бодит аюул нүүрлээд байна. EPMO нар төслийн уламжлалт засаглалын хувьд мэргэшсэн төдийгүй төслүүдийг амжилттай хэрэгжихэд туслах зөв экосистемээр хангахад зорилго нь төвлөрдөг. Өөрөөр хэлбэл EPMO-н зорилго нь төслийн аргачлал, загвар, хэрэгсэл, тайлангийн үе шат зэргийг тогтмол ашиглахыг дэмжих болон зохицуулах байдлаар оролцдог.
EPMO-ууд өнгөрсөн хугацаанд төслийн хэрэглэгдэхүүний (tools) туслалцааг түлхүү хүргэдэг байсан бол өнөөдөр байгууллага бүрд тулгамдаж буй асуудал болох дижитал хувьсгалын хүрээнд шийдлүүдийг боловсруулан хүргэж байна. Өөрөөр хэлбэл байгууллагуудад дижитал хувьслын тэсрэлтээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээмжийг дээшлүүлэх болон өрсөлдөх чадварыг өсгөхөд чиглэсэн тусламж нэн хэрэгцээтэй байна. Үүнтэй холбогдон аливаа байгууллага EPMO-н тухай ойлголтоо өөрчилж, тэдний шинэчилсэн судалгаанд суурилсан үйл ажиллагааг хүлээн авах болжээ. EPMOs нь өнөөдрийн дижитал ертөнцөд үнэ цэнээ хүргэхийн тулд эхний ээлжинд байгууллагын засаглалаар мэргэшсэн гүйцэтгэлтэй дадлагажигч руу шилжих ёстой. Түүнчлэн аливаа төслийн гүйцэтгэлд тодорхой хэмжээгээр оролцох байдлаар төслийн үр дүн болон гарцыг биелэлээ олоход нь туслах хэрэгтэй болжээ. Энэ нь магадгүй Загварчлан сэтгэх (Design thinking) зэрэг хурдтай хөгжиж буй шинэ арга хэрэгсэл, технологиудыг хэрэгжүүлэхийг шаардахыг үгүйсгэхгүй юм.
ХЭМНЭЛИЙГ МЭДЭР
Загварчлан сэтгэх (Design thinking) нь хэрэглэгч төвтэй шийдлийг боловсруулахад чиглэсэн бизнесийн орчны асуудлыг шийдэх өргөн хүрээтэй аргачлал болжээ. Ингэснээр EPMOs-н хувьд Загварчлан сэтгэх арга барилыг судлах, хэрэгжүүлэх мөн байгууллага дээр хэрэгжиж буй төслүүдэд хэрэглэх боломжийг олгож байна. Энэ нь тийм ч хэцүү биш, учир нь EPMOs Загварчлан сэтгэх арга барилын суурь шатуудад аль хэдийн хэвшсэн байдаг: асуудлыг ойлгох, тодорхойлох, санаа гаргах, загварчлах ба тестлэх. Ялангуяа EPMOs н асуудлыг ойлгох чадвар нь үнэ цэнэтэй гүйцэтгэгч болоход тусалдаг.
Тайлбарлавал: Төслийн засаглал нь EMPOs-аас мэдээллийг нэгтгэн удирдлагын түвшний оролцогч талуудад харуулах боломжтой болгохыг шаарддаг. Энэ үе шат нь гүйцэтгэгчээс байгууллагын засаглал, соёлын талаар дэлгэрэнгүй ойлголтыг хүлээн авч, мэдрэх болон өндөр харилцааны чадварыг шаарддаг. Үүнээс харахад EMPOs нь төслийн бүх үе шатуудад байгууллагын хэмнэлийг мэдэрч, тэднийг ойлгодог гэдгийг харуулж байна.
Хэрэв EPMOs бусдыг ойлгох ундрагаа нээж чадвал багуудад төсөл бүрийн эхэнд асуудлаа тодорхойлоход нь тусалж чадна. Нэмж хэлэхэд, EPMOs Загаварчлан сэтгэх арга барилын бусад шатанд туслахад мэргэшсэн харилцааны удирдлагын чадварыг ашигладаг. Энэхүү арга барилуудыг эзэмшсэн тохиолдолд аливаа хувьсан буй төслүүдийг удирдах нь анхны бодсон шиг хэцүү зүйл биш юм. Мэдээжийн хэрэг EPMO өөр дэвшилтэт удирдлагын хэрэгслүүдийг өөрийн сандаа нэмж болно. Гэвч EPMOs н уламжлалт засаглалын мэдлэг нь дижитал ертөнцөд илүү үнэтэй байр суурьт хүрэх гүүр болж чадна.
Эх сурвалж: PM Network by PMI®
Нийтлэлийг Монгол хэл рүү хөрвүүлсэн: М.Отгонжаргал
Хянан тохиолдуулсан: Э.Ганцэцэг, Б.Хулан
"Пи Эм Ай Монголиа Чаптэр" Маркетинг, харилцаа холбооны алба