Богд хааны ордон музейн тусгай хамгаалалттай газарт томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргаад байгаа талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа иргэдтэй уулзахдаа хэлсэн байна.
Тус газарт аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл өгснийг цуцлуулсан бөгөөд анхнаасаа хууль бус, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү тусгай зөвшөөрлийг нь цуцалж, оронд нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн барих санал гаргажээ.
Төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн сонгогдсон тойрог Хан-Уул дүүргийн I, XV хорооны иргэдтэй уулзаж ажлаа тайлагнажээ.
50 000 гаруй оршин суугчидтай тус хороодын иргэдэд ихэвчлэн хорооллын дундах авто замыг өргөтгөж, орц, гарц нээх, орон сууцны дээвэр, фасадыг засуулах шаардлага тулгардаг байна.
52 дугаар сургуулийн өргөтгөл болох 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгын ажлыг эхлүүлээд байна
Мөн автобусны буудал нэмж барих хэрэгтэй байгааг иргэд хэлсэн. Төлөөлөгч Ц.Байгалмаа өмнөх онд хийсэн уулзалтаас гарсан хүсэлтийн дагуу “UB TOWN” хотхоныг төвийн шугамд холбох ажлыг нийслэлийн төсвийн 460 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.
Түүнчлэн 52 дугаар сургуулийн өргөтгөл болох 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгын ажлыг эхлүүлээд байгаа бол I хороонд байрлах хоёр цэцэрлэгийн гадна тохижилтыг дан модон тоглоом байршуулан эко байдлаар тохижуулсан нь жишиг болохуйц ажил болсныг тэрбээр тайлангийн үеэр онцолж байлаа.
Түүнчлэн 15 дугаар хорооны иргэдээс автобусны буудал бариулах хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн онд Замын цагдаагийн газар болон нийслэлийн Тээврийн газарт хандаж, гурван автобусны буудал бариулжээ. Өдгөө тэрбээр “Цэлмэг” хотхоны орчим нэг автобусны буудал бариулахаар холбогдох албаныханд хүсэлт гаргаад байгаа аж.
Өрхийн эрүүл мэндийн төвийн байрлаж буй байрны талбай жижиг, эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал их байдаг. Тиймээс өнгөрсөн жил дээрх хоёр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг засжээ. Тэгвэл энэ онд салбар өрхийн эрүүл мэндийн төвийн барилга барихаар ажлыг нь эхлүүлэх гэж байгааг тэрбээр хэлсэн.
130 дугаар сургуулийн хажууд 960 хүүхэд хүлээн авах боломжтой сургууль барих ажил эхлүүлсэн бөгөөд эл сургууль ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна
Түүнчлэн 130 дугаар сургуулийн хажууд 960 хүүхэд хүлээн авах боломжтой сургууль барих ажил эхлүүлсэн бөгөөд эл сургууль ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Ажилчдын соёлын ордон барьж, дэргэд нь уншлагын танхим, хүүхэд тоглох бэсрэг өрөөг тохижуулсан байна. Харин 120 мянгатын автобусны буудлын гүүрэн гарцыг засах тухай иргэдээс гарсан хүсэлтийн мөрөөр цөөнгүй ажил санаачлан хийж байгаа ч тодорхой шалтгааны улмаас уг ажил удааширч байгааг учирласан.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа цөөнгүй санаачилга гарган, нийслэлийн хэмжээний ажил болгосны нэг нь нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах ажил гэдгийг тэрбээр онцолсон.
Хөл бөмбөгийн талбай байгуулах нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөөтэй төдийгүй тухайн насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж гэмт хэрэг, бусад буруу зүйлд өртөх эрсдэлийг бууруулдаг хэмээн тэрбээр ач холбогдлыг нь тодорхойлсон. Уг ажлыг тэрбээр санаачилга болгон тууштай хөөцөлдсөний дүнд ийнхүү ажил болж буйг хэлсэн.
Ийнхүү ажлаа тайлагнасны дараа иргэд сонгогдсон төлөөлөгчдөө санал, хүсэлтээ хэлэв. Тухайлбал, 2005 онд ашиглалтад оруулсан “Туулын хөвөө” хотхоны барилгын дээвэр, фасадыг засах шаардлага тулгарчээ.
Цэнгэлдэх хүрээлэн тойроод ганц ч сандал байхгүй байгааг анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Хотхоны иргэд, оршин суугчид энэ талаарх албан хүсэлтийг төлөөлөгч Ц.Байгалмаад уламжилсан. Тэгвэл иргэн н.Энх-Амгалан Зайсангийн аман дахь олон гэрийг буулгах хэрэгтэй байна гэлээ. Эл гэрүүд нь хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхөөс гадна гэмт хэрэг гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас буулгаж, оронд нь тус газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мөн Цэнгэлдэх хүрээлэн тойроод ганц ч сандал байхгүй байгааг анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Тэгвэл иргэн н.Дулмаа уулзалтын үеэр сүрьеэ өвчний дэгдэлт их байгааг хөндөөд энэ нь иргэдийн соёл, суртахуунтай холбоотой учраас иргэн бүр халаасандаа зориулалтын ууттай явах уриалга гаргасан юм.
Тэрбээр гудамжинд нулимах, шүлсээ хаях явдал буурна гээд эл санаачилгыг нийслэл хотын иргэн бүрт хүргэж өгөхийг хүссэн юм. Харин ахмадуудын зүгээс амралт сувиллын эрхийн бичиг хүрэлцээгүй байгаа учраас цаашид нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаарай гэлээ.