-ТОМИЛОЛТ-
1991-2000 оны эхэн үед Монголд амьдардаг казах иргэд Казахстан улсыг ихээр зорьсон. Тэдний төлөөлөл өдгөө Алматы хотын Угсаатны соёлын төвд ажилладаг К.Булбул бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Казахстан улсын Алматы хотноо болсон Евразийн медиа форумын оройн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тэрээр казах ёс заншлыг зочдод танилцуулж байхтай таарсан юм. Монгол хүмүүс явж байгааг хараад тэрээр ихэд баярлан биднийг угтаж авлаа.
-Сайн байна уу. Та Казахстан улсад хэзээ ирсэн бэ?
-Сайн, сайн байна уу. Би 2004 онд Улаанбаатараас Казахстанд ирсэн. Аав ээж, хамаатан садан маань энд байсан болохоор гурван хүүгээ дагуулсаар өөрийн машинаар газраар ирсэн дээ. Тухайн үед нөхөр маань өөд болчихсон болохоор энд амьдардаг дотны хүмүүсээ бараадахаас өөр аргагүй болсон юм. Хэрэв байдал тэгж өөрчлөгдөөгүй бол би одоо болтол Монголдоо амьдарсаар л байх байсан. Учир нь манай гэр бүл тэнд цайны газар, дэлгүүр ажиллуулдаг байлаа. Би өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд банкинд ажилладаг, амьдрал ч сайхан байсан. Мөн тухайн үед хүмүүс наашаа их нүүж ирж байсан болохоор тэднийг дагасан хэрэг.
-Та хаана төрж өссөн бэ?
-Би Баян-Өлгий аймагт төрсөн. Гэхдээ 1986 онд Улаанбаатар хотод орж ирээд 2004 онд энд суурьших хүртлээ тэндээ амьдарч байсан. Манай аав ээж хоёр энд намайг ирэхээс өмнө буюу 1992 онд нүүж ирсэн.
Бид Монгол улсад маш их баярлаж явдаг. Учир нь бидэнд сайхан хүмүүжил олгосон
-Ирсний дараа идээшин дасах гэж хэцүү байв уу?
-Эхэндээ бол бага зэрэг хэцүү байсан. Машин сайн барьдаг болохоор таксинд явдаг байлаа. Гурван хүү минь том болсны дараа эмэгтэйчүүдийн их сургуульд угсаатан зүй чиглэлээр төгсөж, гар урлал сонирхон хийх болсон. Гар урлалын бүтээлээрээ эхэндээ улсын ажилд орж чадаагүй ч одоо энэ мэт томоохон үйл ажиллагаа, аялал жуулчлалын арга хэмжээнд зочдыг угтан дайлах үйлчилгээг үзүүлээд удаж байна.
Энд байгаа гэр, түүний хэрэглэгдэхүүн, идээ ундыг би өөрөө бэлтгэсэн юм. Мөн их сургуульд угсаатан зүй чиглэлээр багшилдаг. Казахуудыг бодвол монголчууд эсгий гэрийг амьдралд илүү ойроор хэрэглэдэг. Энд бол зөвхөн баяр ёслолын үеэр үзүүлэн таниулах үүднээс эсгий гэрийг барьдаг ч хүн бараг сууц болгож амьдардаггүй. Харин Монголд эсгий гэртээ амьдардаг айл их. Энэ талаарх казах гэр, монгол гэрийн ялгааг таниулсан ном бичсэн.
-Тухайн үед казахууд олноороо нааш нүүдэллэж байсан. Өдгөө тэдгээр хүмүүс хэрхэн аж төрж байгаа бол?
-Ер нь Монголоос ирсэн казахууд маш хөдөлмөрч, үнэнч, бүх зүйлийг хийх гэж зорьдог. Бид Монгол улсад маш их баярлаж явдаг. Учир нь бидэнд сайхан хүмүүжил олгосон, мөн монголчууд ааш зан сайтай улс шүү дээ. Тэр нь бидэнд хадгалагдаж үлдсэн. Тийм учраас бид их хөдөлмөрч, сайхан амьдрал өөд үргэлж эрмэлзэж явдаг. Би явсан газар, таарсан хүн болгондоо монголчуудыг магтаж явдаг юм.
-Та аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаанд зочдод Казахын уламжлалт ёс заншлыг танилцуулах ажлыг хийж гүйцэтгээд уджээ. Энэ ажлыг хийх хүсэлтэй олон хүнээс сонгох тодорхой шалгууртай л байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Энд ийм эсгий гэр хийдэг, идээ унд бэлтгэдэг маш олон хүн бий. Тэднээс миний ялгарах нэг онцлог нь энэ бүгдийг би өөрийн гараар хийдэгт байгаа юм. Би өөрөө уламжлалт соёлын төвд ажилладаг юм. Тэндээ Казах ард түмний уламжлалт ёс заншлын талаарх танилцуулгыг жуулчдад хийж сурталчилдаг юм.
Найз нөхдөө их санана. Гэхдээ тэдэнтэйгээ онлайнаар харьцах боломж байдаг нь сайхан юм даа.
-Та сэтгэл хангалуун сайхан амьдарч байна уу?
-Би анх Баян-Өлгий аймгаас Улаанбаатар руу нүүгээд эхний 10 жилийн хугацаанд сурч хөдөлмөрлөж амьдралд өөрийгөө нэлээн бэлдсэн. Түүнээс хойш 6-7 жил сайхан амьдраад ийшээ нүүж ирсэн. Тэгээд дахиад л эхнээс нь эхэлсэн, 10 жил сурч дасаж өөрийгөө ахиулах гэж зүтгэсэн. Тухайн үед хүүхдүүд маань ч жаахан байж дээ. Одоо бол эрхэлсэн сайхан ажилтай, үр хүүхдүүд минь том болж хөөрхөн ачаа ч үзлээ. Би сайхан амьдарч байна.
-Төрж өссөн нутгаа санах үе байдаг уу?
-Саналгүй яах вэ. Төрсөн нутгаа санадаггүй хүн гэж байдаггүй байх. Улаанбаатарт байсан дурсамжаа бодохоор л их халуун дотно сайхан мэдрэмж төрүүлдэг. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүд Монголд өнгөрсөн гэж боддог юм. Тэр үед хань минь амьд сэрүүн бид элэг бүтэн, миний сайхан залуу нас тэнд л өнгөрсөн юм шүү дээ. (хоолой нь зангирав. сурв) Монголоо би үнэн голоосоо санадаг юм. Найз нөхдөө бас их санана. Гэхдээ тэдэнтэйгээ онлайнаар харьцах боломж байдаг нь сайхан юм даа.
-Та сая биднийг хараад маш их баярлаж байгаа нь царайнд тань ил байсныг анзаарлаа.
-Тэгэлгүй яах вэ. Монгол гэхээр нь элэгсэг дотно санагддаг юм. Энд монголчуудтайгаа үе үе таардаг юм. Би олон сайхан монгол найзтай. Бас Улаанбаатарт удаан амьдарсан, тэндэхийн амьдралыг өөрийн биеэр сайн мэддэг болохоор хаана ч өмөөрдөг юм. Заримдаа буруугаар ярих хүмүүстэй таардаг ч “Та нар монголчуудтай ойр дотно байгаагүй болохоор юу ч мэдэхгүй байна. Тиймээс битгий ийм зүйл ярь” гэж загнадаг юм. (инээв)
-Ярилцсанд баярлалаа. Та болон таны гэр бүлд сайн сайхныг хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.