МАН-аас Хэнтий аймгийн 42-р тойрогт явуулах сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ба бусад намын мэдээллийн талаарх байр сууриа МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл нар илэрхийллээ.
Тэд “АН-ынн дарга С.Эрдэнэ эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргалаа гэсэн байж боломгүй зүйл ярьж байна. Энэ сонгуулийг явуулахгүй байх ажиллагааг АН-ын дарга С.Эрдэнэ зохион байгуулж байна.
Бид МАН-ын бага хурлаа өнөөдөр хийж нэр дэвшигчээ тодруулах байсан боловч хойшлууллаа. Хэнтий аймагт нөхөн сонгууль болдгоороо болсон бол манай намаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан.
Улс төрийн намууд янз бүрийн өнгө аясаар эрх барьж буй нам руу дайрч байна. Манай нам сонгуульд оролцоход бэлэн, штабаа байгуулсан. Маргааш сонгууль болсон ч бид оролцоход бэлэн. АН дотроо хоёр хуваагдчихаад, сонгуулийн ялагдал АН-ын даргад хариуцлага тооцох хэмжээний төдийгүй манай намын нэр дэвшигчийн чансаа өндөр байсан тул сонгуульд ялагдахаа мэдээд айсандаа ҮХЦ-д нөлөөлсөн. Тийм зүйл болсон талаарх мэдээлэл нь байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.