УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч тус хуульд хориг тавьсан бөгөөд УИХ дахь АН-ын зөвлөл өнөө өглөө хуралдан хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзээд байсан билээ.
Хуульч Б.Гүнбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр ҮХЦ-д өнөөдөр мэдээлэл гаргасан байна.
УИХ-ын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Манай улс Ерөнхийлөгчийн УИХ, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулж байна. Хуулийн дагуу 2016 онд УИХ, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсны дараа гурван өөр сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах эрхзүйн боломжгүй гэсэн сургамж авсан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, орон нутаг, сум, дүүргийн сонгуулийн хуулиар зохион байгуулах үндэслэл байгаа учраас өөрчлөлт хийж байна" гэв.
БНХАУ-ын "Тяньжин Фүүдс" компанид нийслэл хот орчим 50 га газарт хүлэмж эрхлэх төсөл хэрэгжүүлэх эрх олгосон гэх мэдээлэл гарсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ийм асуудлаар нийслэлээс хандаагүй гэсэн юм. Монголын хүнсний ногоо хүлэмжийн аж ахуй эрхэлдэг компаниуд нэгдэн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдээлж байв. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гадны компанид нийслэлээс 50 га газар өгсөн талаар ташаа мэдээлэл гарч байгаа тул албан ёсны мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ташаа мэдээлэл гарч, бусдын болон төрийн ажилд саад болохгүй гэсэн юм.
Монгол өрсөлдөх чадвараар 63 орноос 62 дугаарт жагсаж, хуучин байрандаа хэвээр байна гэж Өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлэв. Гэхдээ төсвийн алдагдал 6 хувиас 3 хувь болж буурсан. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, аялал жуулчлалын орлого, валютын ханшийн тогтвортой байдал сайжирсан зэрэг эерэг өөрчлөлтүүд эдийн засагт гарсныг онцлов. Нөгөө талаас Засгийн газрын татаас, инфляц, урсгал тэнцэл, усны хүртээмж, Засгийн газрын бодлого шийдвэрийн ил тод байдал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг үзүүлэлтүүд Монгол 62 дугаарт жагсахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүд гэв.