-Зүгээр суугаач дээ чи...
-Үгүй ээ, үгүй ээ...
-За за тэгвэл ядахдаа ингээд суу... гэж эхнэр нь эргэж харан хоёр настай хүүтэйгээ учир зүйгээ ололцох гэж мунгинахыг Цогоо сонссон ч сонсоогүй мэт царайлан жуумалзана явна. Цогоо гагцхүү урдах замаа ширтэх бөгөөд дотроо “энэ хүүхдийн суудал ч гэж хэрэггүй эд шив дээ. Юу билээ... бараг 150 мянгаар авсан санагдана. Хот дотор сууж харагдаагүй. Хол замд ч бүр суудаггүй юм байна. Хайран мөнгө. Тэр мөнгөөр нь суудлынхаа бүрээсийг сольчихдог байж...” хэмээн бодолхийлнэ.
-Яасан унтдаггүй хүүхэд вэ, ядрахгүй байгаа юм байх даа гэж эхнэр нь үглэнэ. Хүүгээ өвөр дээрээ авч нэг үзнэ, буцааж суудал руу нь суулгах гэж нэг үзнэ.
Гурван охины дараа аавдаа голомт залгахаар ирсэн хүү нь даанч нэг дураараа аашилна. Аав нь юу ч үл хэлнэ.
-За яахав дээ, хүүгээ тэгээд дураар нь орхичихооч дээ гэж Цогоо сая нэг ам нээлээ.
-Яаж болох юм бэ, энэ жаахан амьтан чинь уначихна шд.
-Унахгүй ээ, миний хүү чинь том эр болсон, тийм ээ гэж Цогоо толинд тусах хүү рүүгээ өхөөрдөн харж инээмсэглэлээ.
Амьдрал сайхаан... Гурван хөөрхөн сөөсгөр охинтой, нас нь хэдийнээ дөч гарчихсөн Цогоо хүүтэй болох мөрөөдлөө хаяж эс чадсан ч чанадын чанадад нууж орхисон. Эхнэр нь өртэй мэт, гэмтэй мэт гэлбэлзэх нь хайр төрүүлж, түүнийгээ гомдоох вий гэсэндээ “хүүтэй болохсон” гэх хүслээ тийнхүү нуусан хэрэг. Гэтэл хаврын тэр нэгэн хуйсгар өдөр эхнэр нь “хоёулаа хүүтэй болох нь” гэж чихэнд нь шивнэхэд ёстой л анх удаа хүүхэдтэй болж байгаа залуу хос мэт баярлан хөөрсөн сөн.
Хүүгээ өлгийдөн төрөх эмнэлэгээс гарсан мөчийг Цогоо хэзээ ч үл мартана. Өөрөө эр хүн атлаа өвөрт нь багтах тэр бяцхан хүү аавдаа нэг их түшигтэй, ханьтай мэт хачин их хайр хүргэж, уяраасан сан.
Цогоо хэсэгхэн зуур юу ч үл бодон гагцхүү замаа ширтэн урагшилсаар байлаа. Машинд хэсэгтээ нам гүм. Хүү нь унтсан бололтой чимээгүй.
-Ханиа... гэж айж цочирдохдоо цахиртан чарлах эхнэрийн дуунаар тасхийн буух төмрийн хархираан аниргүйг эвдлээ. Юу болов оо???
90км/цагийн хурдтай давхиж явсан Цогоогийн өөдөөс ирж явсан саарал приус юу нь мэдэгдэхгүй гэнэт зогссон санагдана. Гэтэл яг ард нь хурдлан давхисан хар машин яах ийхийн зуургүй баруун дарж, эгц өөдөөс мэлийтэл гараад ирсэн... Буруу талд сууж явсан эхнэр “ханиа” хэмээн орилж нүүрээ дарсан... Мөргөлдөхгүй гэсэндээ замын хажуу руу дарснаа санаж байна... Тэгээд... Тэгээд юу боллоо???
Цогоо нүдээ нээж, толгойгоо арай гэж өндийлгөөд эхнэр рүүгээ харлаа... Гар нь даагдах аргагүй ч эхнэртээ хүрэхэд тэрээр ёолон өндийхчөө аядана... Юутай ч амьд байгаа юм байна гэж хэсэгхэн зуур бодов. Гэтэл... Гэтэл урд салхины шилийг юу ч юм бэ мөргөн гарсан бололтой онгойж хагарсан харагдав.
Хүү минь... гэх бодлын үзүүрт зүрх рүү нь ёгхийн хатгах шиг болж ам нь ангалзлаа... “Миний хүү, миний хүү..” гэж Цогоо зэвхий царайлан амандаа үглэхээс өөр юуг ч үл хийнэ... Ерөөсөө хөдлөх ч хүсэл, тэнхэл ч байсангүй.
Гэтэл “аав аа” гээд уйлах чимээ яг ард нь гарах шиг болов. “Юу билээ, миний хүү” гэж орилсоор Цогоо догдолж чичирсэн гараар суудлынхаа бүсийг арай гэж салгаад мөлхөж гаран хүү рүүгээ тэмүүлэв. Хүү нь суудалдаа яг таг бэхлэгдэн унтаж орхисон байж. Хүүг нь хаашаа ч үл хөдөлгөн барьсан суудлын бүсийг Цогоо яаран тайлаад хүүгээ энгэртээ тэвэрч цурхиран уйллаа...