БЗД-ийн Ерөнхий боловсролын 79-р дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайг Азийн Хөлбөмбөгийн Холбооны санхүүжилтээр шинэчлэн барихаар болжээ.
Тус талбай дээр 11 настай нэгэн хүү хөлбөмбөгийн хөндлөвч төмөр хаалгад даруулан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн жилийн зун гарсан билээ. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин манай улсад айлчлахдаа 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчлэн тохижуулахаар амлалт өгөөд буцжээ.
Өнөөдөр тус сургууль дээр хүүхдийн хөлбөмбөгийн баярт арга хэмжээ боллоо. Хөлбөмбөгийн талбайг шинэчлэх ажил энэ жилийн намар буюу есдүгээр сарын 1-нээс өмнө дуусах юм байна.
"СУРГУУЛИУД ХӨЛБӨМБӨГИЙН 50 ХОС МЭРГЭЖЛИЙН ХААЛГАТАЙ БОЛНО"
Энэ үеэр АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Азийн хөлбөмбөгийн холбооноос байнга үзүүлдэг тусламжаас гадна нэмэлт тусламжийн дагуу 79-р сургуулийн 20мх40м хэмжээтэй мини хөлбөмбөгийн талбайг шинэчлэн хийхээр боллоо. Ноднин энэхүү талбай дээр стандарт бус хаалга унаж хүүхдийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч манай улсад айлчлах үеэр нь хөлбөмбөгийн аюулгүй талбайг шинээр барих, шинэчлэх засварлах хүсэлтийг тавьсан. Тэгээд яг жилийн дараа энд стандарт талбайг бий болгохоор боллоо. Үүнээс гадна хөлбөмбөгийн 50 хос мэргэжлийн хаалгыг бидэнд нийлүүлж байгаа бөгөөд тэдгээрийг Улаанбаатар хотын болон Дархан–Уул, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад өгнө.
-Танай байгууллагын зүгээс сургуулиудын хөлбөмбөгийн талбайд хяналт хэрхэн тавьж ажиллах вэ?
-Монголын Хөлбөмбөгийн холбооноос сургуулиудын талбайн стандартыг хангуулахад зөвлөгөө зааварчилгааг өгөх, шахалт үзүүлэн ажиллах болно.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сургуулиудыг хөлбөмбөгийн талбайтай болгоно хэмээн яриад байгаа. Гэтэл өмнө нь барьсан талбайг харахад мэргэжлийн бус гүйцэтгэдэг. Жишээ нь цеметэнд дээр хиймэл зүлгийг дрож дэвсэж байгаа мэт шууд дэвсчихдэг. Мөнгө хэмнэдэг юм уу, дунд нь өөр асуудал байдаг юм уу гэдгийг мэдэхгүй байна. Уг нь зүлэг цемент хоёрын дунд жийргэвч болгож зөөлөн резин хийх ёстой байдаг. Тэгэхээр хөлбөмбөгийн стандтад нийцсэн талбайг барихад бид шаардлагатай хяналтыг тавин ажиллах болно.
-Хөлбөмбөгийн бусад материаллаг бааз, хэрэглэгдэхүүн, дасгалжуулагч гэх мэт боловсон хүчнээр хэрхэн хангах вэ?
-Хөлбөмбөгийн талбайгаас гадна хүүхдүүд бэлтгэл хийх, хувцас солих өрөөг хийнэ. Мөн хөлбөмбөгийн багш нарыг сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Түүнээс гадна манай холбооноос багш нар сургууль дээр ирж тогтмол цагуудад хичээл заана.
-Амиа алдсан хүү эндээс хоёр км орчим хол газраас ирж хөлбөмбөг тоглодог байсан гэсэн. Тэгэхээр хөлбөмбөгийн талбайг цаашид илүү олноор барих ямар ажлыг төлөвлөж байна вэ?
-Монголын Хөлбөмбөгийн холбоо төсөвтөө тааруулж жилд 2-3 жижиг талбайг шинээр байгуулдаг. Мөн Дэлхийн Хөлбөмбөгийн холбоотой ярилцаад жилд нэг талбайг барих боломжтой болгосон. Хэрэв орон нутгийн хөгжлийн сан, удирдлагууд хөлбөмбөгийн талбай байгуулахаар бол бидэнтэй хамтарч ажиллан стандартын шаардлагад нийцсэн талбайг бариасай гэж хүсэх байна. Харахад энгийн нэг хөлбөмбөгийн талбай мэт боловч хүүхэд унахад бэртдэг, амиа алддаг байж болохгүй юм.