Таван жилийн өмнө хүйсээ солиулсан хуульч Жанмарко Негри Италийн Тромелло хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулжээ.
Эрүүгийн хэргийн чиглэлээр мэргэшсэн 40 настай өмгөөлөгч Негри таван жилийн өмнө Мария нэртэй эмэгтэй байсан гэнэ. Улс төрч болохоосоо өмнө Негри бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч байсан бөгөөд "Love me gender" хэмээх телевизийн хөтөлбөрт орж, өөрийн хувь заяаны талаар ярьж байжээ.
Тромелло хот нь 4 мянга хүрэхгүй хүн амтай бөгөөд Негри нийт санал өгөгсдийн 37,5 хувийн саналыг авч, тус улсын түүхэн дэх анхны трансжендер захирагч болсон байна.
Тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлаа "CambiaMenti per Tromello" буюу итали хэлнээс орчуулбал "Тромелло хотод хийх өөрчлөлтүүд" эсвэл "Тромеллогийн сэтгэлгээг өөрчилье" гэсэн хоёрдмол утга бүхий уриалгатайгаар явуулжээ.
Негри тус хотын өмнөх захирагч Антонио Павий болон Италийн эх баригч намын нэр дэвшигч зэрэг хүчтэй улс төрчидтэй өрсөлдөн ялалт байгуулсан байна.
Эх сурвалж: BBC