Хүүхэд багачуудын үзэх дуртай "Никелодеон" сувгийн "All that" инээдмийн цуврал шоунд 13 настай монгол хүү Сэргэлэнцэцэгийн Чингүүн тогложээ.
Энэ оны зургаадугаар сарын 19-нөөс дэлгэцнээ гарч эхлэх тус шоу нь 1994-2005 онд үзэгч хүүхдүүдийн хүртээл болж, 10 бүлгийн 184 анги гарч байсан байна.
Энэхүү бүтээл нь жүжгийн авьяасаа хөгжүүлэх хүсэлтэй хүүхдүүдийг ихээхэн дэмждэг бөгөөд шинэхэн бүлэгт С.Чингүүн долоон гол дүрийн нэгээр шалгарчээ.
С.Чингүүн нь есөн настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өдгөө Чикаго хотын The Second City төв болон Laugh Out Loud театрын өсвөрийн чуулгад тоглодог байна.
2016 онд тэрбээр шинэхэн авьяастнуудыг нээхэд тусалдаг "Launch Showcase"-ийн хөтөлбөрт хамрагдсанаар багагүй туршлага хуримтлуулж, Чикаго дахь "Gray Talent Group" агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнээс хойш хэд хэдэн сурталчилгаа, богино хэмжээний кино, тайзны уран бүтээл болон "Miskits" кинонд тоглосон байна.
Тэрбээр жүжгийн авьяасаа хөгжүүлэхээр олон төрлийн сургалтад хамрагддагаас гадна морин хуураар хичээллэдэг байна.