-ЖДҮХС-гаас зээл олгох шийдвэрийг САЙД гаргахгүй болсон-
ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гийн зээл олгох журмыг шинэчилсэн.
Энэ журамд хэд хэдэн онцлох өөрчлөлтүүд оруулжээ. Зээл олгох зөвшөөрлийг сайд өгдөг байсныг болиулж, долоон хүний бүрэлдэхүүнтэй Төсөл сонгон шалгаруулах хороо шийднэ. Хорооны долоон гишүүний дөрөв нь ЖДҮ-гчдийн эрх ашгийг хамгаалсан чиглэлээр ажиллагаа явуулдаг МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын төлөөлөл байх юм.
Энэ оны улсын төсвөөс ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Он гарснаас хойш нэг ч зээл олгоогүй байна. Сангийн журмыг шинэчилсэн тул энэ сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслийн санал хүлээн авч байна.
Зээлийн санхүүжилтийг банк болон ЖДҮХС-гаас олгох бөгөөд зээл авах иргэн, ААН-үүд ХХААХҮЯ болон орон нутгийнхаа асуудал хариуцсан байгууллагад төслөө өгнө.
- 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт,
- 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно.
- Орон нутагт 20-200 сая хүртэлх төгрөг
- Нийслэлд 20 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоно.
Өмнөх жилүүдэд зээлийн дээд хэмжээ 2 тэрбум төгрөг байсныг 1 тэрбум төгрөг болгож бууруулжээ.
Шинэ журамд зааснаар:
- Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй. Үүнд: МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайдууд, яам, агентлагийн дарга нар, аймаг, сум, орон нутгийн Засаг дарга нар багтана.
- ЖДҮХС сан болон бусад санд зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй.
- Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистр, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл зэргийг ил тод мэдээлнэ.
- ЖДҮХС-гаас зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
- Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
- Хөнгөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
- Хөнгөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.