Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНКУ-д айлчилж ШХАБ-ын хуралдаанд оролцлоо
Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.
Уг хуралдаанд хэлсэн түүний үгийг бүрэн эхээр ЭНД дарж хүлээн авна уу, Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Мөн айлчллын үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болголоо.
Мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриаллаа
-Хамтдаа Эрүүл сэтгүүл зүйг бүтээцгээе-
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар хамтран мэдээллийн сайтуудыг хаягжилтаа бүрэн байршуулахыг уриаллаа.
Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна. Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалсан юм.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцлээ
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Дэйв Воусэнд шаардлага хүргүүллээ.
Учир нь Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан дипломат ажилтнуудыг Н.Анхбаяр томилж явуулсан хэмээж байгаа юм. Уг шаардлагад Н.Анхбаяр нь Монгол улс, ард түмнийг бүрэн төлөөлөх эрх зүй болон ёс зүйн хувьд эрхгүй хүн хэмээгээд шийдвэрээ буцаахыг хүсч байгаа аж. Мөн түүнийг Эрдэнэт улсын үйлдвэрт сонгон шалгаруулалттгүйгээр бараа нийлүүлж байсан хэмээв. Түүнээс гадна олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байгаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцэж байна хэмээв.
Монгол-Японы Сургалтын эмнэлгийн амбулатори маргаашаас ажиллана
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы Сургалтын эмнэлгийн амбулатори ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 17-ноос эхлэн ажиллана. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байрладаг.
Монгол-Японы Сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болсон бөгөөд нээлтэд Японы Гадаад хэргийн сайд тэргүүтэй албаны төлөөллүүд оролцлоо.
Анх 2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн уг эмнэлгийн барилгын ажил энэ хавар дуусч Улсын комисс хүлээж авсан юм. Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдаж буй уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулна.
Мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш хүргэх болно.
700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон хашааг 200 сая төгрөгөөр дотооддоо хийж болох байсан гэв
Нийслэлийн авто замын зарим хэсэгт урсгал тусгаарлагч хашааг өнгөрсөн долоо хоногт шинээр байрлуулсан. Тэгвэл өндөр өртгөөр бүтсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа уг хашааг хууль бусаар тавьсан хэмээн Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллээ.
Нийслэлийн захирагчийн албаны шийдвэрээр тавьсан уг шар хашаа 5000 м орчим урттай бөгөөд 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон. Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээлж буйгаар тус хашааг 200 сая төгрөгийн өртгөөр Монголдоо хийх боломжтой гэлээ.
Монголын зохион бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Шагдаржав “Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна” хэмээв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг ирэх мягмар гараг хүртэл хойшлууллаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг ирэх Мягмар гарагийн 10:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монгол Улсын эрх ашгид нийцсэн, олонхийн саналыг авсан, УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байх зэргийг хангаад байна. Засаглалын хямралыг засаад өгөөч гэж ард түмэн мэдэж, ойлгоод бидэнд 65 суудлын мандат өгсөн учраас концессийн хувьд дэмжих ёстой.
Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн насны хязгаар дээр 55 гэж заасан байна. Шинэ залуу үе түрэн гарч ирж байна, олон улсын жишиг 35-45 байна. Гэтэл тэтгэвэрт гарах насыг тавьсан байна. Эмэгтэй нэр дэвшигчийг 50 гэж өөрчлөх юм уу эсвэл бүр байхгүй болгомоор байна. Эмэгтэйчүүдийг энэ талаар бодохоо боль, олон залуу лидерүүдийг 55 хүртлээ энэ талаар бодохоо боль гэж байгаа юм уу.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Өнгөрсөн хугацаанд 15 засгийн газраас 300 сайд төрсөн. Нэг сайд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбар 4 сайдын нүүр үзлээ. Ийм тогтворгүй байж, яаж бодлого боловсруулах юм бэ. Талцал дээд цэгтээ хүрлээ. Монгол Улсад 33 улс төрийн нам байна, сонгуулийн насны 2 сая хүний 500 нь улс төрийн харьяалалд байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай" гэлээ. Чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хар тамхины асуудлыг хаалттай хэлэлцлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хар тамхины асуудлаар хийх мэдээллийг хаалттай хэлэлцэхээр болсныг байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хэллээ.
Тодруулбал, 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох товтой байсан.
Байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэх болсныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ГХЯ-ны хийсэн мэдээллээс ихэнх зүйл тодорхой болчихсон учраас нэгэнт шившгээ дэлгэчихээд юуг нь хаалттай хэлэлцэх гээд байгаа юм бэ. Нээлттэй хэлэлцэх хэрэгтэй" гэв.
Хэлэлцүүлгээс гарч ирсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Дипломат албаны ажилтнууд хэрэг зөрчилд холбогддог асуудал байсаар ирсэн. Бидэнд байдаг мэдээллээр нэг эргэлтээр 20-30 мянган еврогийн тамхины наймаанд холбогддог байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь 3 сая евро байдаг жишээний. Тиймээс төрөөс энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ бол нэг, хоёр удаагийнх биш байна.
Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоход Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, холбогдох албан тушаалтнууд байлцлаа.
Төрийн байгууллага, цагдаагийн байгууллагаас энэ талаар авч буй нууцлалтай арга хэмжээний талаар, шалгаж, тандаж буй мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн.
Хуралдаанаар томилгооны талаар ч ярилцаж, тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. Томилгоо хийж буй болон томилогдож буй этгээдийн хариуцлагыг чангатгах чиглэлээр, хар тамхины хэрэгтэй тэмцэх газруудыг бие даасан байдалтай байлгах эсэх, ГХЯ, Элчин сайдын яамд паспортыг нарийн хянах, автомашинд олгох дугаарын талаар ч анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
Хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийн мэдээлэл сүүлийн арав гаруй жилийн турш ирж байгаа хэдий ч дахин давтан дипломат төлөөлөгчийн газар томилогддог асуудлаар мэдээлэл авсан.
Эхний ээлжинд байнгын хороогоор мэдээлэл сонслоо цаашид УИХ, ҮАБЗ-д танилцуулах болов уу гэж бодож байна" гэлээ.
Тэмбүү өвчинтэй дайн зарлалаа
Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Энэ асуудал ҮАБЗ-мйн түвшинд хүрч, яригдсан.
Газрын дарга Амаржаргал, "Улаантариа-2" буюу тэмбүү устгах хоёр жилийн аян эхлүүлж байна. Эхний ээлжинд жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэгмэгдсэн. Тэмбүү өвчнийг устгах чиглэлээр ажиллах мэдлэг, туршлагатай, зохион байгуулалттай ажиллах боломжтой. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихсэж байгаа нийгмийн голлох шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл биеэ үнэлэлт их байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм. Хувь хүнээс мөнгө гаргахгүй. Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно.
Жолооч нарын хандлагыг өөрчлөх "Яараад яах вэ" аянг эхлүүллээ
Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг юм. Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллахаар болжээ.
Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо гэсэн юм.
Онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу бүү зорчоорой
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагасд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно гэлээ. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч байна.
Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо өчигдөр 15:30 цагаас эхлэн орсны улмаас Атар 13 гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрсөн тул Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Дуудлагаар Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн хүчтэй салхины улмаас тус суманд цахилгаан тасарч ЦДҮС ТѲХК-аас засварлаж хэвийн болголоо.
Өнөөдөр буюу 16-нд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.