-Ёоо 50 мянгад хийсэн чинь бак дүүрдэг юм даа...
-Хахаха зүгээр л үнэрлэдэг юм биш үү анд аа?
-Би ууж байгаа усаа хийчих үү?
-Тэгсэн ч бараг явна шүү.
-Ганаа наашаа хар, наашаа хар... ганц сээлфидчихье... Ганаа хөөе...
-Би машин барьж байна шүү дээ...
-За ганц харчих л даа...
-Ганц пиво уух уу анд аа ...
-Ха ха болиоч ээ, наадах чинь бүр шүлс нь гоожоод үхлээ.
-За яах вэ та нар... Очих газраа очноо. Битгий дуусгачихаарай.
-За ямар уулын мухарт очих гэж байгаа биш. Дарханд буухаар дахиад авчихна анд аа.
-Очоод авах пивийг би даая.
-Үүүүү...
-Ганц балгаж, хорхойгоо дарах юм уу?
-Үгүй ээ үгүй.
-Яасан уйтгартай юм бэ андууд аа, би нэг онигоо ярих уу?
-Онигооныхоо дугаарыг л хэлчих ээ анд аа
-Боль тэгвэл...
-За яриа ярь.
-45
-Хахаха
-Чи жоохон гишгээд өг л дөө анд аа...
-Гишгэж л байна шүү дээ.
-Ямар юмныхаа ард наалдчихаад яваад байгаа юм бэ хөгшөөн
-80-тай явж л байна шүү дээ.
-Дараад гарчихаа, хөгшөөн урд нь юу ч алга.
-Өөдөөс машин ирж байна аа.
-Би хараадахъя.
-За тэг...
-Одоо... за за болоогүй шүү... Нэг машин ирж байна.
-Чи согтчихсон юм уу даа?
-Яалаа гэж дээ. За одоо.
-Явах юм уу?
-За болио боль. Явах юм уу гэсээр байгаад алдчихлаа. За одоо...
-Одоо юу?
-Тийм ээ, хурдал . Яг одоо гишгэ!!!