Тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Хэрэгт Истанбул дахь Ерөнхий консулын газрын дипомат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа бөгөөд хэргийг эцэслээгүй тул нэрийг нь хэлэх боломжгүй гэлээ.
ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа аж.
Монгол Улсын нэр хүндийг сэвтээсэн хэрэг бөгөөд ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог талаар ч ГХЯ-аас мэдээллээ.
Манай улсаас 53 иргэн хилийн чанадад хар тамхитай холбоотой хэргээр саатуулагдсан байдаг юм байна.