Minecraft Earth-ын хамгийн анхны тоглолтын бичлэг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-06 17:05 GMT+8

Өнгөрсөн сард Microsoft виртуал бодит байдалд (AR) суурилсан Minecraft Earth тоглоомыг тун удахгүй ухаалаг утсанд зориулан гаргахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэд энэ долоо хоногт болж буй Apple-ын WWDC арга хэмжээний үеэр хөгжүүлэлт нь дуусаагүй байгаа Minecraft Earth-ыг хэсэг хугацаанд тоглож үзүүллээ.

Дараах бичлэгээс хэрхэн тоглож буйг үзээрэй.

Дээрх дүрс бичлэгт гарч байгаачлан Minecraft Earth-ыг хэрэглэгч гар утасныхаа камерыг ашиглан тоглож болно. Тоглох арга барилын хувьд өөр ч гэсэн энэхүү тоглоомын тоглонгоо яг л Minecraft тоглож байгаа мэт өөрийн хүссэн зүйлсээ барьж бүтээх боломжтой.

Тус тоглоомын бета хувилбарыг энэ зун тоглож болох бөгөөд хэрэв хүсвэл энэ холбоосоор орж бүртгүүлээрэй.

Эх сурвалж: Minecraft

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ