“Транзит Монгол 2019” форум гурав дахь жилдээ боллоо. Энэ хурлыг тогтмол зохион байгуулснаар манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээвэр өсжээ. Иймд УБТЗ ачаа тээврийнхээ бүх хүчин чадлыг дайчлан ажиллаж байгаа юм байна.
Манай улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр
- 2016 онд 167 галт тэрэг,
- 2017 онд 556 галт тэрэг,
- 2018 онд 855 галт тэрэг,
- 2019 оны эхний 4 сард 397 галт тэрэг тус тус аялжээ.
УБТЗ энэ онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмнэ. Ингэснээр тээх чадвар 28 сая тоннд хүрэх аж.
Форумын үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Монголын хоёр талаар явж буй тээврийн коридор ачаалал ихтэй. Харин Монголоор дамжих коридор илүү дөт тул цаг хэмнэнэ, эдийн засагт хэмнэлттэй” гэсэн юм.
Манай улсын төмөр замын гол шугам буюу ОХУ-БНХАУ-тай холбож буй төмөр замын урт 110 км. Энэ коридор Казахстанаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр тус тус дөт юм байна.
ОХУ-БНХАУ чиглэлд аялах хугацааг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд аялах хугацааг 31 цаг болгон хурдасгаж чаджээ. Мөн дамжин өнгөрөх тээврийн тариф хөнгөлөлт үзүүлдэг нь ачаа тээвэр өсөхөд нөлөөлсөн байна. Энэ жилийн форум УБТЗ-ын 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Иймд Шангри Ла зочид буудлын их танхимд манай улсын түүхэн дэх томоохон бүтээн байгуулалтад тооцогдох төмөр замын 70 жилийн түүхийг харуулсан, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байв.