Xbox брэндийн үнэр дарагч болон бие угаагч саван худалдаанд гарна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-07 15:55 GMT+8

Цахим спортын томоохон брэнд болох Xbox-ыг эзэмшдэг Майкрософт эрэгтэй, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Lynx-тай хамтран Xbox брэндийн үнэр дарагч, бие угаагч саван зэргийг худалдаалж эхлэх гэж байна.

Энэхүү мэдэгдэл нь салбарынхны анхаарлыг ихэд татсан бөгөөд цахим ертөнцөд “Xbox (тоглоомын консол) ямар үнэртэйг удахгүй мэдэх нь” зэрэг хошигнолууд хөвөрсөөр байгаа юм.

“Lynx Xbox” нэрийн дор худалдаанд гарах шүршигч, үнэр дарагч, биеийн саван зэрэг бүтээгдэхүүнүүд нь олон төрлийн ургамал болон бусад төрлийн үнэт тосыг агуулсан байх гэнэ. Эдгээр бүтээгдэхүүнүүд 7-р сараас эхлэн Австрали болон Шинэ Зеланд улсад худалдаалагдаж эхлэх бөгөөд үнийн мэдээлэл нь хараахан тодорхой болоогүй байна.

Уг бүтээгдэхүүний талаар Xbox-ын бүтээгч Симус Блэкли “Хэлэх зүйл алга. Тэр байтугай юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Яг одоо бол зүгээр уумаар байна” гэсэн утга бүхий жиргээг нийтэлжээ.

Эх сурвалж: GameSpot

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ