Тагнуулын ерөнхий газраас Германд хар тамхины хэргээр баригдсан дипломатчдын тухай мэдээлэл өгөв. Гадаад улсад ажиллах дипломатуудыг ГХЯ, ТЕГ-аас томилдог юм. ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгаж байна" гэв.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарсан. Энэ асуудлыг шалгаж, тогтоох чиглэлийг Ерөнхий сайд Хууль зүйн сайд Ц.Нямдоржид өгсөн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байсан билээ.
Энэ асуудлыг шалгасан эсэх талаар Хууль зүйн сайд “10 сая америк доллартай холбоотой шуугиан гаргаад л байгаа юм. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газартай ярьсан, бичиг авсан. Ямар ч мэдээлэл байхгүй. Нэг сонин дээр худал мэдээлэл тавиад түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо. Хамгийн зовлонтой нь ийм мэдээлэл гаргасан хүмүүсийг энэ талаараа мэдээлэл өг гэхээр байхгүй. Улс төрийн зорилгоор шалгах гэлээ гэж байна. Үнэхээр байсан бол баримттай нь тавиад хуулийн байгууллагад сайдын нэр, авсан мөнгөний баримттай нь гаргаж тавихад болно шүү дээ. Улс төрийн зорилготой, захиалгатай худлаа мэдээлэл тараадаг. Шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэлээ гээд зугтдаг” гэлээ.
Ерөнхий сайд өнөөдөр У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэрээ “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзсан байна. Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборложээ. Энэ онд 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Энэ сарын 2-нд Бээжингээс хөдөлсөн “Peking to Paris” буюу Бээжингээс Парис хүртэлх бартаат замын уралдааны тамирчид өнөөдөр Монголын нутгаар дайран өнгөрлөө. Долоо дахь удаа зохиогдож буй тус уралдаан 50-100 жилийн эдэлгээтэй, сонгодог машиныг спорт маягаар тоноглодгоороо онцлог юм.
Монгол-БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан "Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн хуралд УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа , БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмэд Язал, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, БНТУ-д элчин сайдаар ажиллаж байсан, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, судлаачид, бизнес эрхлэгчид оролцов.