ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-“Улс-Нэг тойрог” гээд МАН-ын бүлгээс дэвшүүлээд буй сонгуулийн хувилбарын талаарх таны бодол?
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар 2010-2012 онд ажиллаж байхдаа УИХ-ын сонгуулийн хуулийг боловсруулан батлуулж, 2012 онд бидний санаачлан батлуулсан хуулиар сонгууль болж байлаа. Харин 2016 онд энэ хуулийг өөрчилж, “Нэг тойрог-Нэг мандат” гэж 1996, 2000, 2004 онуудад хэрэглэж байсан сонгуулийн системийг хэрэглэсэн. Энэ хууль нь уншихад ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй. Саяхан нөхөн сонгуулийн асуудал яригдахад Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн хийдлийг ч хэлж өглөө.
“Улс-нэг тойрог” системээр сонгогчид саналын хуудас дээрх ойролцоогоор 500 нэр дотроос сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлах нь.
Харин өнгөрөгч даваа гарагт Л.Энх-Амгалан гишүүний ахалсан ажлын хэсэг МАН-ын бүлэгт сонгуулийн шинэ хуулийн төслөө танилцууллаа. 2012 оны холимог тогтолцоонд аймаг, дүүрэг нэг тойрог болж байсан. 2016 онд аймаг, дүүргээ жижиглэн тойргуудад хувааж байсан. Харин одоо энэ хуулийн төслөөр улс бүхэлдээ нэг тойрог болох нь. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар 498 нэр дэвшигч бүртгэгдсэн байдаг. Ингэж үзвэл “Улс-нэг тойрог” системээр сонгогчид саналын хуудас дээрх ойролцоогоор 500 нэр дотроос сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлах нь.
Гэхдээ үүний хажуугаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан багш “Улс-Нэг тойрог” системээр нэр дэвшигчдээс сонгуулчихаад, дараа нь нэр дэвшигч төвтэй жагсаалтыг ашиглах санааг илэрхийлж байна лээ.
-Ямар улс орнууд “Улс-нэг тойрог” системийг хэрэглэдэг юм бэ?
-Миний мэдэхээр арлын жижиг улсуудаас өөр улс байхгүй. Гэтэл бид өргөн уудам нутаг дэвсгэртэй, үндэсний цөөнхтэй улс орон. Манай сонгогчдын тоо 2 сая гаруй болчихсон. Энэ хоёр сая хүнийг нэр дэвшигч 500-600 хүнээс нэгийг л сонго гэчихээр тооцоолж болохгүй маш олон хүчин зүйл гарч ирнэ. Наад зах нь, нутаг дэвсгэрийн төлөөллийн онцлог алдагдана. Гэхдээ би энэ системд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа.
-“Улс-Нэг тойрог” систем батлагдахгүй гэж бодож байгаа гэж үү?
-Тийм. Энэ үндсэн систем биш байх. Яригдаад өөр хувилбар руу шилжих болов уу. Гол нь зарим нэг заалтыг нь засаад гурван хуультай болгож салгах сонирхол байгаа юм байна гэж харсан. Түрүүнд нь аймаг нэг тойрог байхад нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөөд намыг хуваагаад байна гэж шүүмжилдэг байсан. Тэгвэл үндэсний хэмжээнд болговол бүр зах замбараагаа алдана. Улсын хэмжээнд эхний аравт орж болзошгүй тухайн намын олны танил нэр дэвшигчид нам дотроо ч, бусад намын нэр дэвшигчидтэй ч өрсөлдөнө гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүн үндэсний хэмжээнд нэг л сонгогчийн санал авах гээд байна шүү дээ. Бусад нэр дэвшигчид ч мөн адил. Түүнчлэн, сонгогчдоос дийлэнхийн санал, 600 мянган хүний ч юм уу санал аваад гараад ирчихлээ гэж бодъё. Тэгвэл энэ хүн үндсэндээ дараагийн Ерөнхийлөгч гэсэн үг. Үндэсний хэмжээнд, олонхийн санал авчихсан хүн шүү дээ. Ингэх юм бол намын Удирдах зөвлөл, Бага хурал ер нь элдэв рейтингийн судалгаанууд бүгд ач холбогдолгүй болно. Намын дараагийн дотоод өрсөлдөөн ч шаардлагагүй. Тэгэхээр өнгөцхөн харахад сайхан санаа боловч үнэн хэрэгтээ утопи буюу үл гүйцэлдэх шинжтэй. Нам тарж алга болно, улстөрийн системд өөрчлөлт орно. Тэгснээс дээр хэлсэн Д.Лүндээжанцан гишүүний хэлсэн хоёр дахь хувилбар нь арай дээр санаа.
Ингэх юм бол намын Удирдах зөвлөл, Бага хурал ер нь элдэв рейтингийн судалгаанууд бүгд ач холбогдолгүй болно.
-Тэгвэл энэ төсөл сонгогчдод боловсрол олгох нь бүү хэл өөрсдөө ч учраа олохгүй явсаар сонгуультай золгох эд юм байна. Ийм санаа хэзээ гараад ирэв?
-Хэзээ гарсан бэ гээд ярьвал би ч бас хамаатна. 2011 онд биднийг сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байхад Д.Лүндээжанцан гишүүн хэлж байсан юм. Тухайн үед хуулийн төсөлд зөвлөгөө өгөхөөр Нолан гэж зөвлөх ирсэн байлаа. Тэр хүн Д.Лүндээжанцан гишүүнд “арлын улсуудад хэрэглэдэг улс нэг тойрог болдог энэ систем танай улсад зүгээр юм уу” гэж хэлсэн шиг байгаа юм. Би тухайн үед тал талаас нь бодож үзээд, юу ч болсон бүгдээрээ хэлэлцье гээд тэр төслийг оруулсан. Гэтэл олон улсад ч олигтой жишээ алга, манайд ч хэрэглэж байсан жишиг байхгүй. Тэгээд энэ систем боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Чимид багштай таарахад “та хэд маань сонгуулийнхаа утга учрыг ойлгож байна уу даа” гэсэн шүүмжлэлийг ч хэлж байлаа.
-Сонгууль болохын өмнө эрх баригчид дахин сонгогдохын тулд сонгуулийн тухай хуулийг өөрсдийн хүслээр өөрчилдөг энэ “заншлыг” хуулиар хориглож болохгүй юу. Тэгэхгүй бол энэ хоёр намынхан бүр цагаандаа гарчих шиг болох юм?
-2002 онд УИХ-аас баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт ээлжит сонгууль болохоос зургаан сарын хугацаанд сонгуулийн хууль батлах, өөрчлөхийг хориглосон байдаг. Энэ одоо хүртэл хүчин төгөлдөр. Үүний дагуу бид 2011 онд баталсан Сонгуулийн тухай хуульдаа энэ заалтыг оруулж өгсөн. Гэтэл 2015 оны Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, 2016 онд батлахдаа энэ заалтыг орхигдуулсан. 2012-2016 оны парламент гэсэн үг. Зориуд орхигдуулсан байж болзошгүй гэх хардлага төрөх үндэслэл нь, 2016 онд Үндсэн хуулийн цэцтэй хамжиж байгаад 2016 оны тавдугаар сард тойргууд байгуулж байлаа. Сонгуулиас ердөө хагас сарын өмнө. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэзээ хийх талаар хуульчлах шаардлага бий. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ-ын сонгууль эхлэхээс зургаан сарын хугацаанд сонгуулийн хууль батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт орж байна лээ.
Нэг жилээс доошгүй хугацаанд хоригломоор байгаа юм. Үүнийг Үндсэн хуульд оруулж өгвөл маш чухал заалт болно.
-Зургаан сарын хугацаа ч багадмаар л санагдана. Хуулийг зөвхөн батлаад зогсохгүй түүнийг сурталчлах, сонгогчдод боловсрол олгох зэрэг хамгийн чухал зүйлс нь орхигдоход хүрээд байгаа юм.
-Үнэн. Нэг жилээс доошгүй хугацаанд хоригломоор байгаа юм. Үүнийг Үндсэн хуульд оруулж өгвөл маш чухал заалт болно. Энэ зөвхөн намуудад төдийгүй, сонгогчдод хэрэгтэй. Энэ хугацаанд сонгогчид сонгуулийнхаа утга учрыг ойлгох, дүрмээ мэдэх бололцоог олгох ёстой юм. Монголын улстөрийн, бодлогын тогтворгүй байдлын нэг шалтгаан нь сонгуулийн тогтворгүй эрхзүйн орчинтой холбоотой. Томоор нь ярьвал, намын бэхжилт, ардчиллын бэхжилт хөгжилд сөргөөр нөлөөлж, ойлгомжгүй байдлыг бий болгож байна.
-1992 оноос хойш АН, МАН төрийн эрхийг ээлжлэн барилаа. Хэдийгээр хөгжиж урагшилсан зүйл байгаа ч цаашдаа энэ хоёр намд итгэх иргэдийн итгэл суларчээ. Шинэ нам, улстөрийн хүчин, шинэ хүмүүсийг улстөрд гаргаж ирэхийн тулд яавал дээр вэ?
-Манай улсын олон удаа хэрэглэсэн нэг тойрог-нэг мандат систем бол хоёр том намыг бий болгодог, тэдэнд зориулагдсан сонгууль. Сонгуулийн тойргийн хүн амын тоо харилцан адилгүй байдаг, онцлог нь хувь тэнцүүлдэггүй учир нэг намын нэр дэвшигч 20 хувийн саналаар ялагдаж, 30 хувийн санал авсан нэр дэвшигч ялахад өнөөх 20 хувь нь тойргоос гадуур үлдчихэж байгаа юм. Харин 2012 онд бидний батлуулсан сонгуулийн холимог тогтолцоогоор улстөрийн 5 нам суудалтай болж байлаа. Тиймээс хувь тэнцүүлсэн холимог тогтолцоог бий болгохгүй бол шинэ намууд улстөрд гарах нь бага байсаар байна.
-УИХ-ын гишүүд жижиг тойргоо “услаад” улсын хөгжилд анхаарч чаддаггүй юм чинь улсаа нэг тойрог болгоё гэж байна. Харин та энэ нь үл бүтэх санаа гэлээ. Тэгвэл манай улсад орхигдоод байгаа бүсийн хөгжлийг сонгуулийн хуулиар бий болгож өгч болохгүй юу? Бүсчилсэн байдлаар тойргоо хуваагаад гэсэн үг.
хувь тэнцүүлсэн холимог тогтолцоог бий болгохгүй бол шинэ намууд улстөрд гарах нь бага байсаар байна.
-Бүсийг пропорциональ болон олонхийн аргаар сонгодог систем дээр ашиглаж болно. Олонхийн аргаар сонгох систем дээр таны хэлдгээр газар нутгийн мужлалаар нь аваад үзвэл 10 хүртэл бүстэй байж болох юм. 5-10 бүстэй байж болохоор. Сонгуулийн тогтолцоог бүсчилсэн хөгжилтэй холбочихвол бүсүүд аажмаар хөгжих боломжтой. Ер нь явж явж сонгуулийн тогтолцооны хөгжлийн дараагийн шат бол бүс нутгаар нь сонгуулийнхаа хувилбарыг тохируулж хийх нь монголын хувьд маш том дэвшил болно. Ер нь бид дандаа ярьдгаасаа эсрэг зүйл хийдэг. Намыг хүчтэй болгохоос айдаг. “Намын даргын захиргаа, дарангуйлал тогтох нь” гэж айдаг.
-Угаасаа л хоёр намын дарангуйлалд байгаа юм биш үү?
-Хоёр нам нэртэй бүлэглэлүүд хоорондын картель бий болчихсон. Нам шиг намууд байвал болж байна. Японд Абэ удирдагчтай нам, Германд Меркелийн нам, Британид Тереза Мэй-ийн нам гээд байна. Эдгээр удирдагчид нь намын дарга байх хугацаандаа ажлаа хийсэн шиг хийдэг. Хэн сайд болох вэ, хэн парламентын суудалд суух вэ гэдгийг намын удирдагч өөрөө шийдэж, хариуцлагаа ч хүлээдэг. Манайд болохоор “ард түмэнтэйгээ ойрхон байх хэрэгтэй” гэдэг. Энэ бол сэтгэхүйн тоглоом байхгүй юу. Дур зоргоороо байх гэсэн хүний л үг. Багийн тоглолтод орохгүй, намын дүрмээрээ явахгүй юм бол та биеэ даагаад л яв л даа.
-Намын дотоод ардчилал юм биш үү?
Хоёр нам нэртэй бүлэглэлүүд хоорондын картель бий болчихсон.
-Намын дотоод ардчилал одоо тэгээд хангагдаж байгаа зүйл байгаа юм уу? Жишээлээд яривал, атгасан гар шиг болчихвол түүнийг суллах хэрэг гарна даа. Гэтэл энэ намуудад атгалт ч байхгүй. Тэгэхээр түүнийг суллана гэдэг ойлголт байхгүй.
-Нэг хүний удирдлаган дор орох ёстой гэх гээд байна уу?
-Нэг хүний удирдлага биш. Харин нам нь удирдлагатай, өөрийн дүрэмтэй, сахилгатай байх ёстой. Намын дарга төдий байгууллагын даргын талаар яриагүй байна. Дээр хэлсэн удирдагч нарын улс оронд ч тэд ард түмнээ л төлөөлнө. Гэхдээ хувь хүний тоглолт биш, нам төвтэй бодлого төвтэй. Бид бодлого ярих дуртай. Тэгсэн атлаа манай сонгуулийн тогтолцоо бодлого ярьдаггүй. Хоёр бүлэглэлд хувааж, хорь гаруй жил хоорондоо өрсөлдөж улайсч явснаа удалгүй далд хэлбэрт шилжсэн. Яагаад гэхээр “манай бизнест аюултай юм байна, манай намын оршин тогтнолд аюултай” гэж үзэхээр нөгөө намын ашиг сонирхол нэгтэй бүлгүүдтэй нэгдэж эхэлдэг. Өнөөх картелийн сүлжээ ингэж бий болж байна. Тэгэхээр хоёр намын хэн нэг нь ялсан ч намын тодорхой бүлгүүдийн эрх ашиг, бие биенээ харилцан хангаж байх хэлбэр рүү шилжчихэж байгаа юм. Мажоритор систем давамгайлж байгаа цагт төрийн нэгдсэн бодлогын үйл ажиллагаа тогтвортой явагдах бололцоо бараг байхгүй.
-Одоо байгаа улстөрчид ашиг сонирхол, хүсэл шуналаа дарж дийлээгүй цагт энэ асуудал шийдэгдэхгүй л юм байна.
-Намууд бүлэглэлүүд эрх мэдлээ алдаад эхэлсэн дотоод зөрчилтэй байгаа энэ үед хувь хүнээ дэмжих Электорат гэх мэт хөдөлгөөнүүд бий болж байна. Одоо аргаа бараад “нуруутай хүмүүсээ ядаж дэмжье” гэж байгаа хэрэг. Энэ 27 жил үргэлжилсэн сонгуулийн тогтолцоо чинь биднийг ийм байдалд хүргэж байгаа юм. Нам нь задарчихаад байхад удирдагчгүй нам дээр тэргүүнтэй төр байх боломжгүй. Хүчтэй намын удирдагчид гарч ирсэн үед бид намтай ярьдаг. Жишээ нь, С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын үед. Гэхдээ энэ тогтолцоо нь намын тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг л илэрхийлдэг. Тиймээс л “нэг тойрог-нэг мандат” гэж жижиглэсэн тогтолцоог больё гээд байгаа юм.
Мажоритор систем давамгайлж байгаа цагт төрийн нэгдсэн бодлогын үйл ажиллагаа тогтвортой явагдах бололцоо бараг байхгүй.
-Тэгвэл та одоо байгаа хоёр намд удирдагч алга гэж хэлэх гээд байна уу?
-Байхгүй биш. Намын асуудлыг би дүгнээгүй. Пропорциональ системтэй болж байж, намыг бэхжүүлнэ. Ер нь байна шүү, энэ дашрамд хэлэхэд манай УИХ бол давжаа жижиг парламент. Энэ 76 дотор нийгмийн олон янзын төлөөллийг багтаахад их хэцүү. Сүүлийн 15 жил хүн ам, эдийн засаг өсч байна. 1992 оноос хүн амын тоо сая гаруйгаар нэмэгдчихсэн. Энийг дагаад нийгмийн олон талт сүлжээ, салаа мөчрүүд бий болсноор тэр хэрээр дуу хоолойны солонгорол бий болчихлоо. Энэ дуу хоолойнуудыг төлөөлдөг байгууллага нь үндэсний хэмжээнд УИХ. Гэтэл тэр нь 76-хан гишүүнтэй. Манайх шиг улс орнууд доод тал нь 101 байна, цаашлаад 12-130 хүртэл байна.
-76 гишүүнээ яая гэж байхад та бүр нэмэх талаар ярьж байна уу?
-Тооны хууль гэж байна. 76 буюу цөөхүүлээ байгаа учир бүгдээрээ дарга болчихож байгаа юм. Гишүүний үүрэг их болчихсон. Энэ нь ихэсхээр хангамж нэмэгдэнэ гээд байгаа юм. Манай УИХ-ын гишүүдийн хангамж нь бусад улс оронтой харьцуулахад бага шүү дээ. Олон болгочихвол ач холбогдол нь буурна, хуйвалдах боломж нь багасна. Ер нь гишүүн гэдэг нэрийг нь ч солих хэрэгтэй. Тэд чинь төлөөлөгч байхгүй юу. Олуулаа цуглаж байж шийдвэр гаргана. Гэхдээ энийг ойлгоход цаг хугацаа орох байх. Түүнээс 99 гишүүнтэй болох талаар арваад жил ярьж байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Эцэст нь хэлэхэд, улс- нэг тойрог тогтолцоо бол сонгогчдын болон улс орны эрх ашиг хөндөгдөнө. Ухралт болно. Ингэж болохгүй гэдгийг эртнээс хэлье. Юутай ч өмнөхөө өөрчилье гэж бодож байгаа нь зөв. Одоо байгаа тогтолцоо бол тохирохгүй байгаа нь ч үнэн. Гэхдээ улс -нэг тойрог бол биш.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ