Санкт-Петербургийн олон улсын чуулган өчигдөр эхэлсэн. Энэ чуулганаас өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзжээ.
Уулзалтын үеэр Владимир Путин "Start-3 буюу стратегийн зэвсэглэлийг бууруулах хэлэлцээр цуцлагдвал 2021 оноос эхлэн цэрэг зэвсгийг хязгаарлах дипломат хэрэгсэл байхгүй болно" хэмээн анхаарууллаа. Хэдий тийм боловч тэрбээр Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээрт эерэг дэвшил гарсныг дурдсан байна. Мөн “Хоёр тал цэрэг, зэр зэвсэгт зарцуулах хөрөнгөө өөр зүйлд зарцуулах зөвшилцөлд хүрсэн” гэжээ.
Энэ жилийн чуулганд оролцохоор БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д айлчилж байна. Энэ хүрээнд талууд стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар яриа эхлүүлээд байгаа ажээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин: “Энэ жил БНХАУ болон ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Түүнчлэн хоёр улс өнөөдөр хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлж байна. Шинэ эрин үед хоёр орны залуу үеийнхэн БНХАУ-ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгтэй” хэмээн онцоллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: “БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-БНХАУ-ын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргахад чухал хувь нэмэр оруулсан. Тэрбээр олон улсын харилцааны талд олон цуврал санаачилгыг нэвтрүүлж, хэрэгжилтийг өөрийн биеэр биелүүлсэн. Түүний санаачилсан “Бүс ба Зам” санаачилга олон улсын дэмжлэгийг аваад байгаа” гэсэн байна.
Б.Төгсбилиг