“Макс Эксим” ХХК-ийн харилцагчид нэгэн оройг Австрали улсын “Сasella Family” дарс үйлдвэрлэгч компанийн “Yellow Tail” брэндийн зөөлөн жимслэг дарснуудыг амталж, хөгжилдөн өнгөрүүллээ.
ДЭЛХИЙН ДАРСНЫ ХАМГИЙН ХҮЧИРХЭГ БРЭНД [ YELLOW TAIL ]
Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч “Yellow Tail” брэндийг "Макс Эксим" компани 2017 оноос Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн юм. Уг брэнд сүүлийн хоёр жил дараалан борлуулалтаараа тэргүүлж, дэлхийн дарсны хамгийн хүчирхэг брэндээр шалгарчээ.
“Макс Эксим” ХХК-ийн захирал Б.Ганзориг арга хэмжээний үеэр “Өнгөлөг амьдаръя уриатай “Yellow tail” брэнд Монголын зах зээлд нэвтрээд жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэхүү богино хугацаанд Монголын хэрэглэгч нарт хамгийн их таашаагдсан дарс болж чадсан. Бүтээгдэхүүний жимслэг, уухад тааламжтай амт нь хэрэглэгчдийн хэрэглээнд төгс нийцэж байна. Нөгөө талаас биднийг хэрэглэгчидтэй холбож байдаг харилцагчид маань манай компанийн үнэт зүйлс. Тиймээс ч “Yellow Tail” брэндтэй өнгөрүүлэх энэхүү өдөрлөгийг харилцагч, хэрэглэгч нартайгаа хамтран зохион байгуулж байна” гэлээ.
“Макс Эксим” ХХК Монголд “Yellow Tail” брэндийн нийт 11 төрлийн дарсыг худалдаалж байгаа юм байна. Өдгөө энэхүү брэнд хэрэглэгчдийн таашаалд нийцэж, олон фэнтэй болжээ. Уг дарс нь Монголчуудын хэрэглээнд тохирсон зөөлөн сэтгэл сэргээсэн амттай, боломжийн үнэтэй, өндөр чанартай гэдгээрээ онцлог. Мөн олон янзын брэнд, нэршил дунд төөрөлдөлгүй “Үellow Tail” брэндийг өнгөөр нь ялган авах боломжтойгоос гадна хаана ч задлаад ууж болохоор эрэгддэг бөглөөтэй аж.
Дарсыг заавал хэм хэмжээ, дүрэмд баригдаж уух албагүй.
Энгийн хэрэглэгчдийн хувьд дарсыг өдөр тутамдаа хүртэж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх хэрэгцээ байдаг. Энэ брэндийн уриа нь “Хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд хөгжилтэй, өнгөлөг байх”. Үүнээс гадна дарсыг заавал хэм хэмжээ, дүрэмд баригдаж уух албагүй бөгөөд дарсыг хээнцэрлэж уухаа больё гэх санаа бий.
“Yellow Tail” брэнд 2001 онд АНУ-ын зах зээлд нэвтэрснээс хойш маш бага хугацаанд дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж чаджээ. Өнөөдөр дэлхийн 60 гаруй орны хэрэглэгчдэд дарсаа хүргэж байгаа аж.
Энэхүү арга хэмжээнд Австрали улсын “Yellow Tail” брэндийн Ази Номхон далайн орны бүс хариуцсан захирал Жеймс Вилсон оролцов. Тэрээр “Бид 1969 онд анх дарс үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Манай компанийн зорилго бол хүн бүхэнд хүрэлцээтэй, уухад тааламжтай амттай, өндөр чанартай дарсыг хэрэглэгчдэд хүргэх юм. Монгол улсын хувьд хэрэглэгчид манай дарсыг сонгож хэрэглэдэг болсон гэх сайхан мэдээ сонслоо. “Макс Эксим” ХХК-тай хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү гайхалтай арга хэмжээнд оролцож, гайхалтай хүмүүстэй уулзсандаа таатай байна. “Yellow tail” брэндийг дэмждэг бүх харилцагч нартаа баярлалаа” хэмээлээ.
"Макс Эксим" ХХК-ийн харилцагчдадаа зориулсан үйл ажиллагааны үеэр “Grooving High Band” хамтлаг жааз дуунууд толилуулж, олны чихийг мялаав. Түүнчлэн харилцагч болон хэрэглэгчдийн дунд сугалаа болон хөгжөөнт тоглоом явуулж, ялагчдад гарын бэлэг гардууллаа. Уг арга хэмжээг "Макс групп"-ийн бүтээн байгуулсан тансаг зэрэглэлийн "220K Residence" цогцолборын терраз дээр зохион байгуулсан юм.