Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө “ТАНД ҮЛЭМЖ БАЯРЛАЛАА” аян амжилттай өндөрлөлөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-10 13:27 GMT+8

Эх үрсийн баярыг угтан ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөөх “ТАНД ҮЛЭМЖ БАЯРЛАЛАА” сайн үйлсийн аяныг Үлэмж Гросерс компанийн “Good Price Market” дэлгүүр санаачлан хэрэглэгчийн худалдан авсан хүүхдийн баярын бэлэг бүрээс 1,000 төгрөг тутмыг хуримтлуулан Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст баригдаж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад хандивлаж амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн хүүхдийн баярын бэлэгний худалдан авалт хийсэн нийт хувь хүн, албан байгууллага болон харилцагч байгууллагууддаа талархаж батламж дурсгав.

Бидний зохион байгуулж буй энэхүү аян маань цаашдаа уламжлал болгон нийгмийн сайн сайхны төлөө үргэлжлэх бөгөөд та бүхэн идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.

 “Good Price Market”-ын хамт олон

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4309 санал өгсөн байна.

Дээшээ