“Google Maps” аппликэйшний шинэчилсэн хувилбар байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгдөг болж байгааг “Google” онцоллоо. “SOS” сэрэмжлүүлгийн функц нь гамшгийн үеэр “Visual” мэдээллийг түгээж хүмүүст аюулаас холдох зөвлөмж өгөх юм байна.
Хар салхийг хэдэн өдрийн өмнөөс сэрэмжлүүлж, шуурч өнгөрч болзошгүй зам, байршил болон хугацааг харуулна. Харин газар хөдлөлтийн тухайд чичирхийллийн газрын зураг үзүүлж, газар хөдлөлтийн төв болон магнитудын талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн газар хөдлөлтийн бүсийг өнгөөр ялган, аюулын зэрэглэлийг тодруулан харуулах ажээ.
Түүнчлэн үер усны аюулын тохиолдох хугацааг баримжаалан мэдээлж, хэр их хүчтэй байхыг урьдаас сануулах юм байна. Энэхүү функцийг өнөөдрийн байдлаар зөвхөн Энэтхэг улсад ашиглах боломжтой аж. Харин энэ зундаа багтан “Google Maps”-ийн шинэчилсэн хувилбарыг ашиглах боломжийг тэлэхээр төлөвлөжээ. Цаашид гамшгийн газраас холдох замыг нарийвчлан заадаг функц нэвтрүүлэхээр ажиллаж байна.
М.Золбоо